
ОХУ-ын Уран гулгалтын холбооноос 2021-2022 оны улиралд тив, дэлхий тэр дундаа “Бээжин-2022” олимпын наадамд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Мэдээж эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэн, хэн багтах хамгийн ихээр сонирхол татаж байсан бөгөөд орос охид дэлхийд ёстой л ноёрхож, хоорондоо нээрээ л “алалцаж” байгаа билээ, энэ цаг үед.
Урьдчилан таамаглаж байснаар уран гулгалтын бүхий л оргилд хүрч, бүхий л том тэмцээнд түрүүлж үзсэн, үзэсгэлэнт Алина Загитова (Олимп, дэлхийн аварга маань гуравхан хоногийн дараа буюу тавдугаар сарын 18-нд дөнгөж 19 нас хүрэх юм), мөн дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт Евгения Медведева нарын супер одууд шигшээдээ багтсангүй.
Гран при финалын болон Европын аварга Алёна Косторная нөөцөнд гэхээр л үнэхээр “аймаар”. Алина Загитова их спортоос завсарлага авч, үзүүлэх тоглолт, шоу тэмцээнд оролцсоор байгаа, ер нь томоохон уралдаан тэмцээнд эргэн ирэх нь бараг л худлаа байсан. Харин Медведева 2018 онд Канадын Брайан Орсерын баг рүү шилжсэн ч томоохон амжилт гаргаж чадалгүй байсаар Этери Тутберизе багш дээрээ эргэн ирээд байгаа юм.
Ингээд ОХУ-ын уран гулгалтын 2021-2022 оны улирлын эмэгтэй ганцаарчилсан төрлийн бүрэлдэхүүнтэй танилцана уу!
Үндсэн багт:
– Камила Валиева,
– Александра Трусова,
– Елизавета Туктамышева,
– Дарья Усачева,
– Майя Хромых,
– Анна Щербакова.
Нөөцөд Алена Косторная, Елизавета Нугуманова нар багтжээ.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин Таван цагариг сонин