Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

07/04/2022 Нийтлэгч: 230

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа, өсвөр үеийн U19, U15 нас болон сонирхогчдын ангиллаар явагдах бөгөөд одоогоор 230 гаруй тамирчид Ард триатлон-2022 УАШТ-д оролцохоо илэрхийлж бүртгүүлээд байна. Элит, өсвөр үеийн U19 нас, сонирхогчдын Age group ангиллын тамирчид 500 метр сэлж, 15 км дугуй жийж, 5 км гүйж уралдах бол өсвөр үеийн U15 насныхан 250 метр сэлж, 5 км дугуйгаар, 1,5 км гүйж барианд орно. Мөн тэмцээний үеэр эхлэн хичээллэгчид, сонирхогчдын дунд Try-Tri ойрын зайн тэмцээнийг зохион байгуулж, триатлоны спортын зах зухаас сонирхуулахаар төлөвлөжээ.
Триатлоны УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл ажиллаж, эхний байрт шалгарсан тамирчдыг Ард койноор мялаах ажээ.

Сүүлд нэмэгдсэн

ШУТИС-ийн оюутан-даамчид аваргаллаа

Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын үндэсний их сургууль дээр болж өндөрлөлөө. 15 дахь… Дэлгэрэнгүй …

Олон улсын цолтон 9-өөр нэмэгдэв

Өнгөрөгч 6-р сард Узбекистан улсад зохиогдсон Ази тивийн АШТ-д тус тусын насны ангилалдаа амжилттай тоглосон дараах 9 тамирчинд FMJD-ээс Дэлхийн… Дэлгэрэнгүй …

Архангайн даамчид тэргүүлэв

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 17-18 ны өдрүүдэд Баянгол… Дэлгэрэнгүй …

2022 оны Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл – Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2022 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино.–… Дэлгэрэнгүй …

Их наадмын медальтнууд тодорлоо

Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 10-13-ны… Дэлгэрэнгүй …