2022 оны Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний удирдамж

09/18/2022 Нийтлэгч: 1133

Нэг. Нийтлэг зүйл

– Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2022 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино.
– Тус тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, Монголын даамын холбоо, Монголын үндэсний их сургууль хамтран зохион байгуулна.


Хоёр. Насны ангилал

– Тэмцээн “А”, “В” ангилалд, эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохиогдоно. Их, дээд сургуульд бакалавр болон магистраар суралцаж буй, 27 болон түүнээс доош насны оюутнууд оролцоно.

Тэмцээний “А” ангилалд I зэрэг болон түүнээс дээш цолтой тамирчид, “В” ангилалд II, III зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. 

Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

– Тэмцээн 2022 оны 9-р сарын 24-25-ны өдрүүдэд Монголын үндэсний их сургуулийн төв байрны 207, 208, 209 тоотод явагдана. 
– Оролцох тамирчдыг 9 дүгээр сарын 18-22-ны хооронд зөвхөн цахимаар бүртгэнэ. Бүртгэл 9 дүгээр сарын 22-ны 22:00 цагт автоматаар хаагдана. Бүртгүүлэхдээ овог, нэр, регистер, цол зэрэг, утасны дугаар, сургуулийн тодорхойлолт юм уу оюутны үнэмлэх, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргана.

– Бүртгүүлэх Google Form холбоос https://docs.google.com/forms/d/1z1Pk4bd5h0-49m09zGCV7CvXoUjTr2opHuHVIb-pJHs/edit?usp=sharing

– Тэмцээний хураамж 20.000 ₮

– Бүртгүүлсэн тамирчид 2022 оны 9 дүгээр сарын 24-ны бямба гаригийн өглөө 9:00 цагт тэмцээний байранд бэлэн байна уу.

Дөрөв. Тэмцээний журам

– Оролцогчдын тооноос шалтгаалан тэмцээн явуулах системийг сонгоно.

– Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна

Тав. Шагнал урамшуулал

– “А”, “В” ангилалд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
– Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9990-6402

Сүүлд нэмэгдсэн

ШУТИС-ийн оюутан-даамчид аваргаллаа

Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын үндэсний их сургууль дээр болж өндөрлөлөө. 15 дахь… Дэлгэрэнгүй …

Олон улсын цолтон 9-өөр нэмэгдэв

Өнгөрөгч 6-р сард Узбекистан улсад зохиогдсон Ази тивийн АШТ-д тус тусын насны ангилалдаа амжилттай тоглосон дараах 9 тамирчинд FMJD-ээс Дэлхийн… Дэлгэрэнгүй …

Архангайн даамчид тэргүүлэв

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 17-18 ны өдрүүдэд Баянгол… Дэлгэрэнгүй …

2022 оны Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл – Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2022 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино.–… Дэлгэрэнгүй …

Их наадмын медальтнууд тодорлоо

Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 10-13-ны… Дэлгэрэнгүй …