Норвегийн тэшүүрчин Ховар Лорентсен эрэгтэйчүүдийн 500 метрийн тэшүүрийн төрөлд өвлийн олимпын рекорд тогтоолоо.
Тэшүүрийн эрэгтэйчүүдийн төрөлд 500 метрийн төрөлд Норвегийн Ховар Лорентсен түрүүллээ. Ингэснээр уг төрөлд 1948 оноос хойш анх удаа норвеги тамирчин алтан медаль хүртэв. Одоогоос 70 жилийн өмнө Финн Хелгесен тус төрөлд алт авснаас хойш өөр тамирчин ингэж тодроогүй юм. Түүнчлэн Пёнчаны олимпоос норвегичүүд 27 дахь медалиа хүртсэн нь дээд амжилт болжээ. Тэд өмнө нь 1994, 2014 онд тус бүр 26 медаль түүж байв.
Уг төрөлд түрүүлэх магадлалтай тамирчдын тоонд орж байсан БНСУ-ын Ча Мин Кю мөнгө, БНХАУ-ын Гао Тингю хүрэл медаль зүүлээ.