Мартин Фуркад Францын хамгийн олон олимпын медальтан болов

02/20/2018 Нийтлэгч: 392

Францын нэрт биатлонч Мартин Фуркад нутаг нэгтнүүдийнхээ хамт холимог буухиа төрөлд аваргалснаар Францаас өвлийн олимпын төрөлд хамгийн олон медаль хүртсэн тамирчин боллоо.

Найман жилийн өмнө Ванкуверын олимпоос нэг мөнгөн медаль хүртэж байсан Мартин Фуркад Сочид хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаа “Пёнчан 2018”-д ахиуллаа. Тэрбээр өнөөдөр холимог буухиа уралдаанд түрүүлснээр энэ удаагийн цагаан олимпод гурван алтан медаль хүртсэн юм.

Ийнхүү М.Фуркад олимпын таван алт, хошой мөнгөн медаль хүртсэн амжилтаараа Францаас цагаан олимпод хамгийн олон медаль хүртсэн тамирчин болов. Түүнээс илүү амжилттай францчууд гэвэл Люсьен Годен, Роже Дюкре, Филипп Катьо зэрэг туялзуур сэлмийн домгууд бий.

Биатлоны холимог буухиа төрөлд Йоханнос Бо тэргүүтэй норвегичүүд мөнгөн медаль хүртлээ. Харин хүрлийг Италийн баг хүртсэн юм.

Аваргалсан Францын багт М.Фуркадаас гадна энэ жил 32 настай, Ванкуверын олимпын мөнгө, хүрэл медальт Мари Дорен Абер, “Пёнчан 2018”-д хүрэл медаль хүртсэн Анаис Бескон, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Симон Дестье нар багтсан бол Йоханнос Богийн хамтрагчаар Пёнчанд өөрийн үндсэн төрөлдөө мөнгөн медаль зүүсэн Марте Олсбю, Сочид гялалзаж, нэг алт, хошой хүрэл медаль хүртэж байсан Тириль Экофф, олимпын гурван удаагийн аварга, Эмиль Хегле Свендсен нар байв.

Сүүлд нэмэгдсэн

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …

Э.Содномпилжээ, М. Уранцэцэг нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн… Дэлгэрэнгүй …

Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар түрүүлэв

Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор… Дэлгэрэнгүй …