Финландын Хельсинки хотод уран гулгалтын Гран При тэмцээн боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Алина Загитова, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы Юзүрү Ханю нар түрүүлсэн юм.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн ганцаарчилсан төрөлд аваргалсан ОХУ-ын Алина Загитова шинэ улирал эхлэснээс хойш анхны тэмцээндээ оролцлоо. Чөлөөт үзүүлбэрийн дараа хамгийн өндөр оноог авч, 215.29 оноогоор буюу мөнгөн медаль хүртсэн нутаг нэгт Станислава Константиновагаас 17.72 оноогоор илүү гарснаар энэ тэмцээний алтан медалийг хүртэв. Харин хүрлийн эзнээр богино үзүүлбэрийн дараа долдугаар байрт жагссан Японы Каори Сакамото чөлөөт үзүүлбэртээ “үсрэлт хийж” хүрэл медалийн эзэн боллоо.
А.Загитова богино үзүүлбэрт алдаа гаргаагүй ч захиалсан гүйцэтгэлээ өөрчилсөн. Тэрбээр үзүүлбэртээ сэтгэл дундуур байсан ч чөлөөт үзүүлбэрт алдаа гаргасангүй.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн хошой аварга Японы Юзүрү Ханю сүүлийн есөн жилийн турш анх удаа нээлтийн тэмцээнд түрүүллээ. Тэрбээр 297.12 оноогоор бүх өрсөлдөгчөө тэргүүлсэн юм. Чехийн Михал Брезина, БНСУ-ын Жун Вон Ча нар мөнгө хүрлийн эзэд боллоо.
Ю.Ханю энэ тэмцээнд 200 оноо авах зорилготой ирсэн ч 9.57 оноо дутсан юм. “Бүх гүйцэтгэлээ төгс хийгээгүй ч алдаа гаргаагүйдээ баяртай байна” гэж тэр ярьжээ.