NFL: “Канзас Сити Чифс”-ийн хагас зууны хүлээлт төгсөв

2 долоо хоногийн өмнө Нийтлэгч:

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1970 оны нэгдүгээр сарын 11-нд “Канзас Сити Чифс” баг анх удаа супер боулд түрүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш энэ баг дээрх амжилтаа давтаж чадаагүй юм. “16” дугаартай Лен Даусоны тэрхүү амжилтыг “15” дугаартай Патрик Махомес давтаж, хагас зууны дараа багаа ялалтад хөтөллөө.

Тэдний эсрэг “Сан Франциско 49” баг тунаж үлдсэн. Энэ баг 1981-94 оны хооронд таван удаа түрүүлсэн бөгөөд нийт долоон удаа супербоулд өрсөлдөж байв. Хамгийн сүүлд 2012 онд “Балтимор Рэйвэнс”-т ялагдаад үзүүрлэсэн баг.

Уг тоглолтын эхний хагас ижилхэн 10:10-аар өндөрлөсөн бол гуравдугаар үед “Сан Франциско 49”-ийн шигүү хамгаалалтыг П.Махомес тэргүүтэй “чифсчүүд” давж чадсангүй. Хоёр ч удаа оновчгүй дамжуулалтаар довтолгоогоо төгсгөсөн үр дүнд нь “49”-чүүд 10 оноо авч, тоглолтын харьцааг 20:10-аар илүүрхлээ.

Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед лигийн шилдэг довтолгоотой баг болохоо нотолж, канзасчууд 21 оноо түүлээ. П.Махомесийн дамжуулалтаар Трэвис Кэйс тооны харьцааг ойртуулсан бол багаа хожилд хөтөлсөн чухал оноог Дамиен Уильямс авчирсан юм.

Супербоулын үнэ цэнэтэй тоглогчоор Патрик Махомес тодорсон. Энэ жил 24 настай энэ залуу эрхэм спортын удамтай нэгэн. Түүний эцэг нь мэргэжлийн бэйсболын тамирчин асан, Пат Махомес юм. Хүү Патрик нь ахлах сургууль болон коллежид байхдаа сагсан бөмбөг, бэйсболоор хичээллэдэг байсан ч эцэст нь америк хөлбөмбөгийг сонгосон билээ.

54 дэх удаагийн супер боул Майами хотын “Hard Rock” цэнгэлдэхэд болж, нийт 62,417 үзэгчид хуран цугласан. Майамигийн энэ цэнгэлдэхэд зургаа дахь удаагаа супер боул зохион байгуулагдсан бөгөөд тухай бүрт өөр нэртэй байжээ. Тодруулбал, 1995 онд Жо Роббигийн цэнгэлдэх нэртэй байсан бол дөрвөн жилийн дараа “Pro Player Stadium” болж нэрээ өөрчилсөн. Харин 2007 онд зохион байгуулахад “Долфин” хэмээх багийнхаа нэрээр нэрлэгдсэн бол 2010 онд “Sun Life Stadium” болж байв.

Сүүлд нэмэгдсэн

Чөлөөт бөх: ДАШТ-ээр допинг илэрсэн гурван тамирчны амжилтыг хүчингүйд тооцлоо

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс олимпын эрх авсан гурван тамирчныг допинг хэрэглэсэн гэж үзсэн тул амжилтыг нь хүчингүйд тооцсон гэдгээ Дэлхийн бөхийн… Дэлгэрэнгүй …

Хөлбөмбөг: Икер Касильяс сонгуульд өрсөлдөнө

Испанийн хөлбөмбөгийн шигшээ багт олон жил зүтгэсэн, нэрт хаалгач Икер Касильяс их спортоо орхиж, зүтгэлтэн болохоор зориг шулууджээ. “Порто” клубын… Дэлгэрэнгүй …

NBA: Эцсийн цэгийг хатгадаг ТОП 10 тоглогч

“Buzzer-beater” буюу цаг дуусахтай зэрэгцэн хожлын шидэлт хийх бол сагсан бөмбөгийн хамгийн үзүүштэй хэсгийн нэг. Гэвч үүнийг тоглогч бүр хийж… Дэлгэрэнгүй …

МҮОХ: Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдлаа

МЭДЭГДЭЛ Монгол улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр (2020.02.19) хуралдаж, шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах… Дэлгэрэнгүй …

Жүдо: Дюсселдорфын Их Дуулгын талаарх бүх мэдээлэл

“Дюсселдорф”-ын Их Дуулга тэмцээн энэ сарын 21-23-нд болно. Одоогоор 120 орны эрэгтэй 427, эмэгтэй 291 жүдоч зодоглохоор бүртгүүлсэн тус тэмцээнд… Дэлгэрэнгүй …