Жүдо: Шилдгүүдэд нэр дэвшигчид тодорлоо

1105

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) – ноос хуучин оноо үдэж, шинэ оноо угтах зорилгоор жүдочдын фестивал наадмыг энэ сарын 27-нд хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ үеэр оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдоч болон шилдэг дасгалжуулагч, өсөж яваа залуу од, шилдэг иппон зэргийг жүдо сонирхогчдын санал асуулгаар тодруулах болсноо мэдэгдсэн юм.

Санал асуулгын эцсийн хугацаа энэ сарын 21-нд дуусна. Дуусах хугацаа хүртэл өдөр бүр нэг санал өгөх боломжтой аж.

Уг санал асуулгад оролцохыг хүсвэл энд дарна уу.

Онлайн арга хэмжээний хөтөлбөр:

  • Олимпын жүдоч: Дэлхийн шилдэг жүдочид олимпын наадамд оролцож явсан түүхээ бусдад хуваалцах юм.
  • Жүдогийн ирээдүй: Өмнөх үеийн жүдогийн том төлөөлөгчид ирээдүйгээ хэрхэн бэлтгэж байгааг харуулна.
  • Хөл хорио: Тамирчид, эмч, холбооны удирдлагууд цар тахлын улмаас жүдочдын гэр бүлд хэрхэн нөлөөлсөн, цаашид хэрхэн дасан зохицох талаар зөвөлгөө өгнө.
  • Жүдо дэлхийн өнцөг бүрт: Энэ спорт дэлхийн өнцөг бүрт, тэр ч бүү хэл үймээн самуун, мөргөлдөөнтэй газарт хүртэл хэрхэн нөлөөлж байгааг танилцуулна.
  • Асуулт хариулт: Жүдогийн дүрмийн талаар Шүүгчдийн зөвлөлийн дарга Даниел Ласкутай шууд холбогдон асуулт асуух боломжтой.