BBC: Льюс Хэмилтон оны онцлох тамирчнаар тодров

1196

“Формула 1” авто уралдааны нисгэгч Льюс Хэмилтон BBC-гийн оны онцлох тамирчнаар тодорлоо.

Их Британийн алдарт BBC телевизийн зүгээс оны онцлох тамирчнаа зарлав. Олон нийтийн дунд нээлттэй санал асуулгаар тодруулдаг энэ шагналын эзнээр “Формула 1” авто уралдааны нисгэгч Льюс Хэмилтон тодорлоо. Түүний араас хөлбөмбөгийн “Ливерпуль” клубын ахлагч Жордан Хендерсон, унаач Холли Дойл нар жагссан юм.

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Тайсон Фюри, крикетийн Стьюарт Броад, снукерийн Ронни О’Сулливан нар нэр дэвшсэн билээ.

2020 онд нэр дэвшигчид

Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг эндээс уншина уу.

Энэ жил 35 настай Льюс Хэмилтон “Формула 1” уралдааны ноён оргил Михаил Шумахерын 91 гараанд түрүүлсэн дээд амжилтыг нь эвдэж, ДАШТ-д долоо түрүүлсэн рекордтой нь тэнцсэн. Тэр дундаа сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн юм.

Л.Хэмилтон 2014 онд оны онцлох тамирчнаар нэрлэгдэж байв. Түүнчлэн дөрвөн удаа нэр дэвшээд жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн удаатай.

Бусад шагналууд:

  • Тусгай шагнал: Маркус Рашфорд (хөлбөмбөгчин)
  • Хелен Ролласоны нэрэмжит шагнал: Сир Том Мур
  • Шилдэг дасгалжуулагч: Юрген Клопп (Ливерпуль)
  • Шилдэг баг: Ливерпуль (хөлбөмбөг)
  • Залуу тамирчин: Андреа Спендолини Ширейкс (усанд үсрэлт)