NFL: Супер боулын эргэн тойронд

1245

2004 оноос эхлэн орон нутгийн цагаар жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт болдог супер боулын эргэн тойронд цар тахлын улмаар хязгаалагдмал нөхцөлд болсон, Том Брэдигийн бичсэн түүх, Вийкндийн гайхалтай үзүүлбэр бүхий их завсарлага гээд онцлох зүйл ихтэй байлаа.

Том Брэди

Та түүнийг хайрладаг ч бай, үзэн яддаг ч бай хүндлэхээс өөр сонголт байхгүй нь дээ.

Том Брэди энэ үдэш гурван тачдаун дамжуулалт өгч, баг нь ялалт байгуулсанаар өөрийн долоо дахь аваргын цом, дөрөв дэх үнэ цэнэтэй тоглогчийн цомоо хүртэж, америк хөлбөмбөг төдийгүй мэргэжлийн спортын түүхэнд арилашгүй мөрөө үлдээлээ.

2000 оноос хойш 21 жил үргэлжилж буй мэргэжлийн тамирчны замналдаа 10 удаа Супер боулд тоглож, долоо дахь удаад нь ийнхүү түрүүлж байна. Нэг багтайгаа 20 улирлыг өнгөрүүлсэнийг онцлох хэрэгтэй байх.

Бизнесийн хувьд бас амжилттай явна

Брэди өөрийн найз, хувийн дасгалжуулагч Алекс Гуэрэротой хамтран TB12 нэртэй компаниа 2013 онд байгуулж байв. Долоон жилийн хугацаанд Нью Ингландын хөгжөөн дэмжигчдийн зах зээлийг түшиглэн Бостонд үйл ажиллагаа явуулж байсан компаниа өргөжүүлж байгаа аж. Спорт нөхөн сэргээх бэлдмэл, дасгалын хэрэгсэл, онлайн дасгалжуулалтын үйчилгээ зэргээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхийн зэрэгцээ лицензжүүлэлтийг стратегиа болгон IMG гупптэй түншлэхээр хөөцөлдөж байна. Ингэснээр түүний бизнес:

  • Ажилтны тоогоо 20-иос 60 болгож нэмсэн
  • Шинэ нэгдсэн багаа түшиглэн Флоридад шинэ төвөө нээсэн
  • Цахим худалдааны орлого 200 хувийн өсөлт авчирсан
  • Калифорни, Техас, Нью Йорк мужуудад жижиглэн худалдааны цэгүүдээ байгуулж буй
  • Их Британи, Ази, Зүүн азийн зах зээлрүү тэлэхээр судалж, үүн дээрээ цахим худалдаагаар үр дүн хүрнэж гэж төлөвлөж байгаа гэжээ.

Түүний үзэсгэлэнт гэргий Бразилын загвар өмсөгч Жизелийн нутаг ч өргөжин тэлж буй бизнесийнхээ нэг орон зай байна байлгүйдээ.

TB12 бизнесийн энэ загвараас манай жим, фитнесийн клубууд санаа авна байхаа.

Д Вийкнд

Супер боулын завсарлагын цаг бол уран бүтээлчид, түүнийг дагасан зах зээлийн хувьд алдах ёсгүй боломж байдаг. Тэр ч утгаараа Жастин Тимберлэйк, Биёонс, Марүүн 5, Женнифер Лопез, Шакира гэх мэт дэлхийн хэмжээний уран бүтээлчид гайхалтай шоу тоглолтыг толилуулдаг.

Сүүлийн жилүүдэд цахим орчин, сошл давалгаа эрчимжсэнээр энэ зах зээлийн талаарх ойлголт эрс өөрчлөгдсөн байна.

Тухайлбал энэ удаагийн супер боулын үзүүлбэрийг зохион байгуулахын тулд уран бүтээлч өөрөөсөө 7 сая ам.доллар гаргасан гэх мэдээ байна. Супер боул болон Пэпси хамтран зохион байгуулдаг тус нэг үдшийн продащшн зардал 20 сая орчим ам.долларт хүрсэн байх магадлалтай, үүнээс 13 саяыг зохион байгуулагчид гаргаж, зөрүүг Вийкнд гаргасан тухай шуугилдаж байгаан байна.

Яагаад ингэх болов?

Өнгөрсөн жил Шакира, Жэй Лөү хоёрын шоу үнэхээр тэсрэлт болж чадсан. Шууд дамжуулалтаар ч тэр, сошл орчинд түгсэн байдлаараа ч тэр. Зарим статистик тоонуудаас дурдвал (Nielsen Sports):

  • Тэд уг үдэш тайзнаа гарсанаар тэдний уран бүтээлийг цахим орчинд худалдан авах нь 16 дахин нэмэгдсэн,
  • Жэй Лөүгийн стрийм сувгийг шууд үзсэн тоо 150 орчим хувь, Шакирагийн стрийм сувгийг шууд үзсэн тоо 220 хувь өссөн,
  • Лопезийн сошл сувгийг дагагчдын тоо 2,3 саяар, Шакирагийн сошл сувгийг дагагчдын тоо 610 мянгаар өссөн байна ердөө нэг үдшийн тоглолтын үр дүнд.

Тэгэхээр эдгээр тоонууд хангалттай тайлбар болох болов уу. Мөн түүний менежерийн хэлснээр:

“Супер боул бол маш том боломж, шал өөр түвнийх.”

Вассим “САЛ” (The Weeknd менежер) 

Вийкндийн хувьд сүүлийн 3-4 жилд маш амжилттай яваа уран бүтээлж бөгөөд энэ онд Хойд америкаар хийх аялан тоглолтын тов зургадугаар сараас эхлэхээр байгаа. Гэвч цар тахал хэрхэн нөлөөлөх бол?, эртнээс төлөвлөж бэлдсэн аялан тоглолт бүтэлгүйтэхвий?, уйгагүй хөдөлмөрийн дүнд гарсан шинэсэн цомгийн уран бүтээлүүдээ сонсогчдодоо хэрхэн хүргэх вэ? зэрэг асуултуудыг бодоод үзвэл тус 7 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг буруутгаад байхааргүй ч юм.


Спортын салбарын бизнес, зах зээлийн талаар бичих цувралын дараагийн сэдэв 55 дахь удаагийн Супер боул болж байна. Америк хөлбөмбөг гэх тус спортын талаарх мэдлэг тийм зузаан биш боловч Супер боулын үдэш 30 секундын сурталчилгаа цацуулахын тулд тав, арван сая ам.доллар төлдөг, энэ үдэш америкчуудын усны хэрэглээ өсдөг учир нь гэртээ тоглолт үзэнгээ шар айраг хэрэглэдэгтэй холбоотой, энэ үдэш уран бүтээлээ толилуулсан урлагийн оддын нэр хүнд өсдөг гэхчлэн. Энэ бол цэвэр ЭВЭНТ бизнес, загвар юм.

Эс сурвалж: HuddleUp