М.Нандин-Эрдэнэ ялагдлаа

1469

БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооноос зохион байгуулдаг тэмцээнд М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүнжав нар тулалдлаа.

Тэмцээний 70 кг-д Н.Чингүнжав БНСУ-ын тулаанч Ян Жи Хотой тулалдсан. Гурван үеийн турш өрсөлдөөд шүүгчдийн саналаар солонгос тулаанч ялсан юм.

Н.Чингүнжав шүүгчдийн саналаар дийлдэв

Н.Чингүнжав ийнхүү “Road FC” холбоонд хоёр дахь тулаанаа хийж ялагдсан бол өрсөлдөгч нь анхны тулаандаа хожлоо.

Сүүлийн дөрвөн тулаан дараалан ялаад байсан М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын тулаанч Пак Си Ёнтой нударга зөрүүлсэн ч эхний үед хүнд цохилтоор ялагдав. Ингэснээр манай тулаанч 20 тулаанаас 7 дахь ялагдлаа хүлээлээ. Тэрбээр “Road FC” холбоондоо 12 ялж, 5 удаа дийлдсэн юм.

М.Нандин-Эрдэнэ “Road FC” холбоонд 5 дахь ялагдлаа амсав