Haikyu анимэг дэлгэрэнгүй

2243

Биеийн тамир, спорт нь хүнд хүмүүжил, тэсвэр хатуужил, эрүүл мэнд чийрэг байдал, уран, хурдтай сэтгэлгээ гээд бүхий л талын чадварыг суулгадаг.

Тэр дундаа багийн спорт нь хүнийг бусдын өмнө хариуцлагатай, бусдад хүндэтгэлтэй, хамтач, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлж өгдөг амьдралд сургамжтай зуршил, хандлагыг төлөвшүүлэхэд тустай байдаг.

Энэ бүхнийг уран бүтээлийн сонирхолтой төрлөөр илэрхийлж, ойлгуулж өгсөнөөр спортод хэчнээн хайртай, дуртай боловч мэргэжлийн түвшинд, бүр сонирхогчийн түвшинд тоглох, хичээллэх боломж олдоогүй олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй.

Нуршуу урт оршил бичсэн учир нь АНИМЭ ЗАДЛАН-д орсон “Haikyu!” буюу Волейбол нэртэй уран бүтээлийн задаргааг спорт сонирхогч та бүхэнд хүргэхийг хүслээ.

Албан ёсны трэйлэр

Волейболын спортод хайртай, дуртай бүх насныханд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

ЗАДЛАН МЕДИА – АНИМЭ ЗАДЛАН #5 – HAIKYU!!

Та бүхэн ЗАДЛАН МЕДИА сувгийг дагаж бусад сонирхолтой кино задлантай танилцаарай.

Эх сурвалж: Задлан медиа
Анимэ албан ёсны цахим хуудас: Haikyu