Ийм том тулаанд 10 сая доллар хангалтгүй байна

1845

Жон Жонс хүнд жингийн аваргын төлөө Францис Нганнутай тулалдахыг зөвшөөрөх үү, үгүй ​​юу?

Камерун гаралтай залуу хүнд жингийн аварга Стипе Миочичийг хоёр үед илт давуу зодож, аварга цол хүртсэний дараа холимог тулааны ертөнцөд хагас хүнд жингийн аварга асан, яс хочит Жон Жонс хэзээ Камерун эртэй тулалдах тухай яригдаж эхлэв.

Харин Жон Жонсынхоор энэ тулааныг хүсвэл UFC түүн дээр нэг оронтой сая долларын гэрээтэй ирэхгүй байсан нь дээр гэжээ. Тэрбээр холбооны хуулийн зөвлөх, өмгөөлөгч Хантертай утсаар ярихдаа найм юмуу, 10 сая доллар хэтэрхий бага байгаа тухай хэлсэн бөгөөд үүнийгээ жиргээндээ ч бас илэрхийлээд амжив.

“Би өгзөгөө хамгийн сайнаар ажиллуулж, тархиндаа удаа дараа доргилт авч, хагалгаанд орж, хорин хэдэн наснаасаа UFC-ийн санал болгосон хамгийн хүнд өрсөлдөгчидтэй тулалдаж, нэг тулаанд дунджаар хоёр саяыг авдаг байлаа. Би энэ талаар үргэлж гомдоллодоггүй байсан. Гэхдээ бүх зүйл одооноос өөрчлөгдөх ёстой. Ирээдүйдээ хүрэлцэхүйц хангалттай мөнгө авахыг л хүсэж байна.”

Жонс цааш нь хэлсэнчлэн UFC түүнд хангалттай хэмжээний хүндлэл үзүүлэхгүй байгаа ч боломжийн санал ирвэл тулалдахаас татгалзахгүй бололтой.

Хэрэв UFC дээрх шаардлагыг хүлээж авахгүй бол жингийн чансааны хоёр дээр бичигдэж байгаа “Хар Араатан” хэмээх Дерек Льюс тулалдана. Дерек ч энэ талаар твитерт би найман саяар тулалдая гээд жиргэсэн.

Жон Жонс ч үүн эгдүүцэж “Дерек 15 удаа дэлхийн аваргын төлөө тулалдаж үзээгүй бас түүний хамгийн сүүлийн тулаан нь ойрын үед гараагүй хамгийн уйтгартай тулаан байсан” гэжээ.

Одоогоор Францис Нганнуг зогсоох ганц найдвар нь Жон Жонс болоод байгаа учраас Дана Уайт нэгийг бодож, хоёрыг тунгаах нь лавтай тул мөнгөө л тохирох үлдлээ.