Беллатор 255: “Питбулл” хочит Патрисио Фрейр Санчесийг “унтуулав”

1026

Патрицио “Питбулл” Фрейр Беллатор холбооны супер од хэвээр байгаагаа ээлжит удаа батлав. Хөнгөн ба өдөн хоёр жингийн аваргад Белатор 255-ын гол тулааны өрсөлдөгч Эммануэл Санчесийг ялахад ердөө дөрвөн минут хүрэхгүй минут шаардагдаж, улмаар тэмцээний финалд АЖ Маккитай өрсөлдөх эрхээ авлаа.

Бразил аварга энэ барилдааныг хурдан дуусгахын тулд эхний боломжоо л шууд  ашигласан. Хоёр өдөн жингийн тулаанчид хүлээж байсанчлан харилцан хүчтэй дайралт хийж Санчес урд гарын цохилтоор өрсөлдөгчөө сулруулахыг оролдож байсан бол Питбулл түүнд бэлтгэлтэй байж сөрөг холбосон цохилтуудаар хариу барьж байлаа.

Санчес босоо байдлаас чацны илүүгээр давамгайлж довтлоход Фрийр угтуулсан цохилтоор түүнийг унагаж олон угсраа цохилтоор өрсөлдөгчөө сулруулахыг чармайж ажилласан ч Санчест хэвтээ барилдаанаар түүнийг илүүрхэх боломж бага тул босоогоос тулааныг үргэлжлүүлэхээр босоход Фрийр маш хурдан хүзүүг нь уургалж жильотин боолт хийв. Санчес хариу үйлдэл үзүүлээгүйд шүүгч тулааныг зогсоосон бөгөөд унтаа байдлаас сэргэхэд нилээд хугацаа оржээ.

Гол тулааны өмнө “Өгзөг өшиглөгч” хэмээх Жейсон Жексон өрсөлдөгч Бразилийн жию жицүгийн домог Ройс Грейсигийн гэр бүлээс гаралтай Нейман Грейсиг хийсэн ширүүн тулаанд оноогоор ялж чадсан юм.

Тайрелл Фортун хариу даагаа нэхэх тулаанд Жэк Мэйг босоо байдлаас илт илүүрхэн унагаж, угсраа цохилт хийсээр богино хугацаанд өрсөлдөгчөө буулгаж авчээ.

 ОХУ-ын Усман Нурмагомедов өөрийн чацаар илүүрхэж оноо түүсээр цаг дуусахад Майк Хамелийг яллаа.

Японы жүдо бөхийн тамирчин Кана Ватанабэ тулааны гол давуу тал болох  барилдаанаа ашиглан аваргын төлөө хоёр ч удаа өрсөлдөж байсан Алехандра Лараг ялж жиндээ цахиур хагалах тулаанч гэдгээ баталсан юм.

Үр дүн:

  • Патрицио “Питбулл” Эммануэл-Санчесыг I үеийн 3:35 дахь минутад гильотин боолтоор ялж аваргын бүсээ хамгаалав
  • Жейсон Жексон-Нейман Грейсийг III үеийн турш оноогоор (29-28, 29-28, 29-28)
  • Tайрел Фортун-Жек Mэйг I үеийн 3:16 дахь минутад үнд цохилтоор
  • Усман Нурмагомедов-Майк Хэмелийг шүүгчийн саналаар (29-28, 30-27, 30-27)
  • Кана Ватанабэ-Алежандра Лараг оноогоор тус тус ялав. (28:29, 29:28, 29:28)