Эвандер Холифилд Кевин Макбрайдтай тулалдана

2208

Хүнд жингийн дэлхийн аварга асан Эвандер Холифилд 10 гаран жилийн дараа дахин рингэн дээр гарах болжээ. Кевин Макбрайдтай найман үе тулалдах үзүүлэх тулаанд ирэх зургадугаар сарын 5-нд болох гэж буйг “Спортс Иллүстратед” агентлагийн сэтгүүлч Крис Манникс мэдээллэв. Өдгөө 58 настай Э.Холифилдыг рингэнд эргэн ирнэ, ингэхдээ “Төмөр” Майк Тайсонтой тулалдана гэж таамаглаж байлаа.

1997 оны хүнд жингийн аваргын төлөөх тулааны үеэр М.Тайсон Холифилдын чихийг хазсанаас хойш тус хоёр боксчин дахин таараагүй юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Төмөр” Тайсон рингэн дээр эргэн ирж Рой Жонстой тулалдсан. Үүний дараа Э.Холифилд-М.Тайсоны үзүүлэх тулаан болно гэж хүмүүс таамаглаж байлаа.
Э.Холифилдын өрсөлдөгч Кэвин МакБрайд 2011 оноос хойш мэргэжлийн тулаанд оролцохоо больсон. Тэрбээр М.Тайсоныг замналынх нь сүүлийн тулаанд ялж байсан билээ.