Бичлэг: Парисын уралдааны үеэр бельги дугуйчин нас баржээ

1509

Бельгийн дугуйчин Майкл Гоолаерц өнгөрсөн ням гаригт болсон Парисын дугуйн уралдааны үеэр осолдож, амь насаа алджээ. 23 настай залуу дугуйчныг осолдсон даруйд нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээг хийсэн ч шархаа даалгүй өөд болжээ.

Парисын уралдаан 257 км үргэлжилсэн бөгөөд осол 109 км-т болсон гэнэ. Талийгаач уралдааны явцад зүрхний шигдээс болж, улмаар осол гарах шалтгаан болсон гэж эмч нар үзэж буй.



Бельги дугуйчид уралдааны үеэр нас барах нь ганц удаагийн тохиолдол биш. Хоёр жилийн өмнө тус улсын дугуйчин Даан Мингеер нэгэн уралдааны үеэр зүрхний шигдээсээр нас барсан бол тэр жил өөр нэг бельги дугуйчин Антоне Демоти ослоор өөд болсон билээ.