Японд олимпод оролцох тамирчдыг вакцинжуулна

1079

“Токио 2020” олимпын наадамд оролцож буй тамирчид, дасгалжуулагч болон ажилчид өнгөрсөн мягмар гарагаас АНУ-ын “Пфайзер”-ийн эхний тун вакциныг хийлгэхээр болсон байна.

Японы төлөөлөгчдийн төв байр, үндэсний зургаан холбооноос нийтдээ 200 орчим гишүүн Токио дахь “Үндэсний Бэлтгэлийн Төв”-д эхний тунгаа хийсэн, мөн баг болон ажиллаж байгаа эмч нар нийтдээ 600 тамирчин, 1000 дасгалжуулагч, туслах ажилтнуудад долдугаар сарын 20-ныг хүртэл тус бүр II тун вакцин хийхээр төлөвлөж байгаа хэмээн Японы Олимпын Хорооноос мэдээллэв.

“Одоогоор янз бүрийн асуудал гараагүй бас нэг ч тамирчин биеийн байдал нь хүнд, ямар нэг зовуурь мэдэгдээгүй, түүнээс гадна зарим тамирчид биеийн байдлаа сайтар ажиглан, бэлтгэлээ үргэлжлүүлэн хийсэн” хэмээн Токиогийн олимпод оролцох Японы багийн ерөнхий менежер Мицүги Огата хэлсэн байна.

Олимпын наадмыг зохион байгуулагч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн Цүёоши Фүкүй “Вакцинжуулалт нь тамирчдын төдийгүй нийгэмд халдвар авах эрсдлийг бууруулах нэг алхам гэж үзэж байна” гэжээ.
Гэвч олимпод оролцох тамирчдыг вакцинжуулах энэхүү хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа хүмүүс цөөнгүй. Тэд тамирчдыг бүх нийтийн вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй хүмүүсээс илүү давуу эрх ашиглаж байна гэж үзэж байгаа юм.