“Дайны бурхан” – Би түүнийг энэ удаа богино хугацаанд дуусгана

1290

Хагас жилийн өмнө UFC 263 тэмцээнд Дейвесон “Дайны бурхан” Фигуэйредо (20-1-0) , Брэндон “Алуурчин нялх хүүхэд” Морено (18-5-1) нар тулалдаж тэнцсэн. Харин энэ удаа Фигуэйредо шүүгчдийн саналаар тулаан шийдэгдэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр эрчимтэй бэлтгэлээ базааж байгаа бөгөөд саяхан Бразилын Ag Fight-д ярилцлагадаа

Би богино хугацаанд тулааныг дуусгахад зориулсан бэлтгэл хийж байгаа. Би түүнийг нэг юмуу хоёрдугаар үед нам цохих болно. Эхний тулаанд бэлтгэл ханаагүй байсан. Морено миний гарын техникийг муу гэж энд тэндгүй ярьсан байна. Тиймэрхүү дэмий зүйлс хэлэх ёсгүй байсан юм. Ингэснээрээ тэр миний уурыг улам их хүргэж байгаа, энэ нь ч түүнд сайнаар нөлөөлөхгүй. Том эндүүрч байгааг нь би батлан харуулах болно. Манай багийнхан ч сайн ажиллаж, хэн бүсний эзэн болохыг харуулахад минь тусална гэжээ.

Хоёр залуу гол тулаанаа хийхээс бараг гурван долоо хоногийн өмнө UFC 255-д тулалдаж байсан юм. Энэ тулаан хамгийн богино хугацаанд аваргын бүсээ хамгаалахаар октагонд гарч дээд амжилт тогтоосон. Аваргын төлөөх тулаанд тэд таван үеийн турш ширүүн тулаан өрнүүлсэн. Тулааны үеэр Д.Фигуэиредо хориотой цохилт хийсний улмаас оноогоо хасуулсан юм. Тулааны дараа хэвлэлийн бага хурал дээр “Дайны бурхан”: Надад тулалдах бэлтгэлээ хангахад 20 хоног л байсан. Өрсөлдөгчийн маань боксын ур чадвар үнэхээр сайн байсан. Угаасаа Мексикчүүд боксын баялаг түүхтэй. Харин би жью жицүгийн хар бүстэй ч босоо байдлаас сайн тулалддаг гэдгийг бүгд мэднэ. Намайг хэзээ тулалд гэж дуудсан цагт би үргэлж бэлэн байх болно. Дараагийн тулаанд Морено хоёр үе ч тэсэхгүй л болов уу гэж хэлж байжээ. Өөрийн жиндээ хэрэв өрсөлдөгчгүй болбол тэрээр хоёр жинд бүс эзэмшиж байсан алдарт Хенри Сехудог дуудаж болохыг үгүйсгээгүй бөгөөд энэ тулааныг Дана Уаит зохион байгуулахдаа хэн хэнд нь сайн төлөх ёстойг ч сануулж байсан юм. Харин түүнээс өмнө “Дайны бурхан” Фигуэредо амласан ёсоор Мексик залууг ялах ёстой.

Эх сурвалж: www.gnp1.de www.mmajunkie.usatoday.com