“Токио-2020” тойрсон сонин #1

558

Ирэх долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Японы Токио хотноо болох Зуны олимпын ХХХII наадамд оролцох тамирчдын түрүүч нь өнөөдөр “Наран” улсад хөл тавилаа.

Энэ анхдагчид бол Австралийн софтболын баг тамирчид юм. Долдугаар сарын 21-нд буюу Олимпын албан ёсны нээлтийн ажиллаганаас хоёр хоногийн өмнө (хөлбөмбөг, софтбол зэрэг зарим багийн спорт олимпын нээлтээс өмнө тэмцээн нь эхэлдэг) 2008 оны олимпын аварга Японы багтай эхний тоглолтоо хийх Австралийн софтболын багийн бүрэлдэхүүнд 29 хүн багтсан бөгөөд бүгд вакцинд бүрэн хамрагдсан ажээ.

Тэд Ота ситид олимпын өмнөх бэлтгэлээ базаах бөгөөд өдөр бүр ковидын тест өгч байх журамтай юм. Дашрамд дурьдахад бэйсболын нэгэн төрөл болох (том зөөлөн бөмбөгөөр тоглодог) софтбол нь 1996 оны Атлантын олимпын хөтөлбөрт (зөвхөн эмэгтэйчүүд) анх багтсан бөгөөд харин 2012, 2016 оны олимпын хөтөлбөрт ороогүй билээ.

Олимпын аваргаар АНУ-ын софтболчид 3 удаа (1996,200,2004), Японы баг нэг удаа (2008) тодорч байсан бол “Токио-2020” олимпын анхны зочид болох Австралийн баг 2004 онд мөнгө, 1996, 2000, 2008 онд хүрэл медаль зүүж байв. “Токио-2020” олимпын софтболын төрөлд Япон, АНУ, Австрали, Канад, Мексик, Итали гэсэн зургаан баг өрсөлдөх юм.

Эх сурвалж: Ц.Энхтүвшин Таван цагариг сонин