Нэйт Диаз хэвлэлийн бага хурал дээр марихуана татаж дуулиан дэгдээв

2313

Энэ бол Нэйт Диаз. Тэр дүрмэнд баригдах дургүй, дураараа бас заримдаа ичгүүргүй. Калифорнийн уугуул Нэйт Диаз тун удахгүй UFC-д эргэн ирнэ. Гэхдээ тэрбээр торонд хараахан ороогүй ч хэвлэлийн бага хурлын үеэр өвс татаж тулаан сонирхогчдыг уулга алдуулсан юм.

Израиль Адесаньяг индэр дээрээс сэтгүүлчдийн асуултад хариулаад завгүй байх үеэр Нэйт Диаз ороосон тамхиа асаан хэдэнтээ соронгоо нэг гараараа фенүүдтэйгээ мэндчилсэн юм.

Диаз ч олон жилийн турш өвс татахыг хуулийн дагуу болгохоор үгээ хэлж ирсэн тулаанч. Тэрбээр энэ удаа өөрийн бүтээгдэхүүнээ ч олонд танилцуулах зорилготой иржээ. “Энэ бол “Kill_4209″ жинхэнэ чанартай эд, та бүхэн юу хэлэх гээд байгааг мэдэж байгаа байх” гэж Диаз тайлбарласан юм.

Аризона муж улсын комисс саяхан каннабисын төрлийн мансууруулах бодис хэрэглэх журмандаа өөрчлөлт оруулж хэрэглэгчдэд ямар нэгэн торгууль оноохгүй гэж шийдвэрлэсэн юм. Энэ өөрчлөлтийг ч Н.Диаз талархан хүлээж авсан билээ. UFC холбооны зүгээс каннабис буюу мариухана зэрэг мансууруулах төрлийн бодисыг допингийн жагсаалтаас хасаад хагас жилийн нүүр үзэж буй билээ.

Эх сурвалж: www.twitter.com www.gnp1.de