А.Шевченкогийн шавь нар хожих даалгавартай

1564

Нидерландын эсрэг сайхан эргэн ирэлт хийсэн боловч эргээд гоол алдаж оноо алдсан Украйн үндсэн зорилгоо бараг биелүүлсэн Умард Македонийн эсрэг Бухарестэд тоглоно. А.Шевченкогийн удирдсан багт цаашид шалгарах боломжоо хадгалахын тулд зөвхөн хожил хэрэгтэй учир эхнээсээ довтлох бол өрсөлдөгч баг нь тун зоригтой дайчин тоглодог гэдгээ харуулсан. Украйн сүүлийн 19 тоглолтод 17, нийт 29 гоол оруулсан бөгөөд зөвхөн Испани, Португалын хаалгыг мялааж чадаагүй. Тэд сүүлийн нэг жилийн хугацаанд дунджаар 1.27 гоолын боломж үүсгэж, 1.11 гоол дунджилсан бол хаалгандаа 1.84 боломжоос 1.78 гоол алдсан статистик өрсөлдөгчид нь боломж олгож байна. Умард Македоничуудын Австрийн хаалганд оруулсан гоолыг азтай гэж хэлж болох ч тэдний гоол оруулах хүсэл эрмэлзлийг нь үгүйсгэж болохгүй. Сүүлийн 12 тоглолт нь 3.16 гоолтой болсныг харгалзан үзвээс өнөөдрийн сонголт тодорхой болж байна. Австри 300 гаруй минут гоолдоогүй байж байгаад гурван гоол оруулсан учраас Нидерландын хаалганд 2 гоол оруулсан Украйн 1.5-аас дээш гоол оруулах (1.83) сонголт итгэл төрүүлж байна. 

Түүнчлэн карт өгөх дуртай шүүгч Фернандо Рапаллини (33 алдаа, 6.5 карт) томилогдсон нь тоглолтын ач холбогдол, хожлын төлөөх тэмцэл, хоёрдугаар тойрогт багуудын авдаг карт өсдөг хандлага зэрэг хүчин зүйлсийг тооцон үзэхэд давгүй бэтний сонголт болно.

Бэт бийлдэр: тоглолтод 1.5-аас дээш гоол орох дээр Умард Македони 1.5+ дээш карт (2)

Энэ тоглолтын үр дүн яаж гарахаас дараагийн буюу Нидерланд-Австрийн агуулга өөрчлөгдөж мэднэ. Хоёул 3 оноотой тэргүүлж буй учир тэнцээ муугүй үр дүн. Нидерланд багуудыг хоёр ба түүнээс дээш гоолын зөрүүтэй хожихгүй байгаа, Австри зохион байгуулалт сайтай, ойролцоо зиндааны Украйн Нидерландад хоёр ч гоол хийж, ойролцоо тэмцэлдсэн зэрэг өнцгүүдийг бодолцвол Австри +1 asian handicap (1.88) давгүй сонголт. 1 бөмбөгний зөрүүтэй хожигдсон ч мөнгөө буцаагаад авах нөхцөлт бэт гэсэн үг.

Таамаглахад хэцүү нэгэн тоглолт биднийг Копенхагенд хүлээж байна. Бельгийн шигшээ зовлон, бэрхшээлгүй эхний тоглолтоо давсан бол харамсалтай явдал, хожигдлын дараа Данийн шигшээгийн сэтгэлзүй ямар түвшинд байгаагаас үр дүн хамаарна. Хэдийгээр тэд К.Эриксений төлөө нэгдэж, амиа тавихаас буцахгүй зоригтой тоглох нэг зам бий ч өрсөлдөгч багийнх нь Кевин Де Брюйн, Эдэн Азар нар гэмтлээ илааршуулан тоглох сурагтай. Бэтний хувьд Бельги давхар боломж дээр 2.5-аас бага гоол хийх (1.95) байж болох ч итгэл төрөхгүй учир өнжихөөр шийдлээ.

“Бэткойн” төсөл