2021 оны насанд хүрэгчдийн УАШТ Өмнөговь аймагт зохиогдоно

661

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн 2021оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Өмнөговь аймгийн Биеийн Тамир Спортын Газар, Монголын Жүдо Бөхийн Холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл Энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашмерь хамтран зохион байгуулах юм.