Дэньел Кормье ахлах сургуулийн бөхийн дасгалжуулагчаар ажиллана

1655

АНУ-ын чөлөөт бөхийн нэрт тамирчин, хожим UFC буюу холимог тулааны дэлхийн аварга болсон Дэньел Кормье ахлах сургуулийн бөхийн дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.

Түүнийг Хойд Каролина мужийн Гилрой ахлах сургуулийн захиргаа бөхийн багшаар тавих шийдвэр гаргасан аж.

Гэхдээ Кормье холимог тулаанаар цаашид үргэлжлүүлэн тулалдана гэдгээ мэдэгджээ. Ирэх долдугаар сарын 7-нд аваргын бүсний төлөө Стип Миочичтай нударга зөрүүлнэ. Түүний шинэ ажил энэ тулааныг хойшлуулах шалтгаан болохгүй гэнэ.

Сонирхуулахад, Кормье энэ ажлаасаа цалин авахгүй бололтой. Тэр ч бүү хэл өөрийнхөө цалинг туслах дасгалжуулагч нартаа хандивлаж байхаар шийджээ.