Азийн аваргын урьдчилсан шатны гурав дахь өдрийн тоглолтууд

48

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж байна. Өнөөдөр эхний Вьетнам болон Тайланд улсын багууд хийлээ. Харин түүний талбайн эзэн Монголын баг Тайти улсын багийн эсрэг тоглолоо. Ингээд тоглолтуудын үр дүнг хүргэе.

Тайландын баг хожигдолгүй цувралаа үргэлжлүүллээ

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн долоо дахь тоглолтыг Тайланд болон Вьетнам улсын багууд хийлээ. Тоглолын эхнээс Тайландын баг илүүрхэж чадснаар 81-55 харьцаатай ялалт авлаа. Тайландын багийн хувьд довтолгооны бүх үзүүлэлтээр эсрэг багаасаа илүү тоглосон төдийгүй эсрэг багаа ердөө 29 хувьтай довтлуулжээ. Өнөөдрийн тоглолтын шилдгээр 23 оноо, 5 самбар авсан Фредерик Ли Жонес Лиш тодорлоо. Харин эсрэг Жастин Янг 13 оноо, 9 самбар авч баг тэргүүллээ. Ингэснээр Тайландын баг гурван хожилтой болсон бол Вьетнамын баг нэг хожил нэг хожигдолтой боллоо.

Монгол баг хоёр дахь ялалтаа авлаа

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн найм дахь тоглолтыг Монгол болон Тайти улсын багууд хийлээ. Ордон дүүрэн үзэгчдийнхээ өмнө тоглож буй манай шигшээ баг тоглолтын эхнээс илүүрхэж явсаар 91-62 харьцаатай ялалт авлаа. Өнөөдрийн тоглолтын шилдгээр 18 оноо, 3 самбар, 4 дамжуулалт өгсөн М.Өлзий-Орших тодорсон бол Б.Билгүүн, Т.Санчир, А.Ананд нар 10-с дээш оноо авч багаараа жигд тоглолоо.. Харин эсрэг багаас М.Рууфина 14 оноо, 8 самбараар баг тэргүүллээ Ингэснээр Манай баг хоёр хожилтой болсон бол Тайти улсын баг гурван хожигдолтой боллоо.

Эх сурвалж: Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо