ЭГЧ, ДҮҮСИЙН ДАРААЛСАН ТҮРҮҮ

590

УАШТ-ий 59 кг-ын жингийн финалд “Хантайшир” клубийн бөх Батхуягийн Анударь өрсөлдөгч бөх, армийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 7:5-аар хожлоо. Ингэснээр тэрбээр УАШТ-д анх удаа түрүүлж байна.

Б.Анударь ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулангийн төрсөн дүү бөгөөд эгч нь хэдхэн минутын өмнө 53 кг-д түрүүлсэн билээ.

Эгч, дүүс УАШТ-д нэг өдөр түрүүлсэн ховорхон мөч өнөө жилийн УАШТ-д ийн тохиов. Эгч, дүү аваргууддаа халуун баяр хүргэе!

Энэ жингийн хүрэл медалийг “Их Монголын хүчтэн” дэвжээний Л.Эрдэнэболор хүртлээ.

Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд “Хасу мегастарс” клубийн Б.Хоролгаравыг 6:2-оор хожсон юм.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо