Хөлбөмбөгийн ДАШТ-ээр эвдэгдэх боломжтой 10 дээд амжилт

1189

Франц дасгалжуулагч Дидье Дешам, Аргентиний Леонил Месси, Германы Томас Мюллер, Португалын Криштиану Роналду зэрэг алдартнууд Орост зөвхөн ялалт, цомын төлөө бус бас рекорд эвдэж, түүхэнд мөнхрөх боломж бий. Манай сайт энэ тэмцээнд эвдэх боломжтой 10 дээд амжилтыг онцлов.

135 жил 3 сар бол Уругвайн дасгалжуулагч Оскар Табарес, Португалын Фернандо Сантос нарын насны нийлбэр. Хэрвээ энэ хоёр баг шөвгийн 16-д учраа таарвал тус хоёр дасгалжуулагч хоорондоо тулсан хамгийн ахмад настай нь болох аж. Одоогоор энэ дээд амжилтыг 133 нас 9 сараар Грекийн Отто Рехагель болон Нигерийн Ларс Лагербэк нар эзэмшдэг. Тэд 2010 онд учраа таарч байв.

45 нас 5 сартай Египетийн хаалгач Эссам эль-Хадари энэ тэмцээнд талбайд гарвал ДАШТ-д оролцсон хамгийн ахмад тоглогч болно. Одоогоор энэ амжилтыг Колумбын хаалгач Фарид Мондрагон (43 нас 3 хоног) эзэмшдэг.



13 тоглолт дараалан ялагдлын гашууныг амсаагүй бразилчууд. Тэд 1954 оны шөвгийн 8-д Унгарт 4:2-оор хожигдсоноос хойш 1966 оны ДАШТ-д хэсгийн шатанд өнөөх Унгартаа 3:1-ээр хожигдох хүртлээ ялагдаж үзээгүй юм. Дөрвөн жилийн өмнө дэлхийн аварга болсон Германы шигшээ баг одоогоор 2010 оны хагас шигшээд Испанид 1:0-ээр хожигдсоныг эс тооцвол 8 тоглолт дараалан ялагдаагүй явна.

6 гоол оруулсан Диего Марадона багийн ахлагчийн туузтай ДАШТ-д хамгийн олон гоолдсон тоглогч болж байв. Түүний энэ амжилтыг нутгийнх нь залуу Леонил Месси давтах, бүр эвдэх боломжтой.

гоол оруулвал Германы довтлогч Томас Мюллер гурван ДАШТ-д багадаа 5 гоолдсон анхны тоглогч болно. Энэ жил 28 настай немц эр хэдийнэ Мирослав Клозе, Перугийн Теофило Кубильас нарын адил нэгээс олон дэлхийн аваргад дөрвөөс дээш гоол оруулсан тоглогч болоод буй билээ.



5 дэлхийн аваргад дуудагдсан Мексикийн Рафаэль Маркес хэрвээ талбайд гарвал түүхэнд гурав дахь тоглогч болно. Мексикийн домог Антонио Карбахал болон Германы алдарт Лотар Матьюс нар ийм амжилтын эзэн болж байв. Итали хаалгач Жижи Буффон 5 дэлхийн аваргад дуудагдсан ч 1998 онд сэлгээний хаалгач байсан тул оролцоогүй юм.

удаа дараалан тэнцсэн үзүүлэлтээр Бельгийн шигшээ баг рекорд тогтоож байв. Тэд 1998, 2002 онд хэнийг ч хожоогүй, хэнд ч ялагдалгүй оноо хуваасан. Дөрвөн жилийн өмнө Коста Рика хэсгийн шатанд гурав тэнцэж байлаа.

дэлхийн аваргад гоол оруулсан содон амжилтад бүртгэгдэхээр Австралийн Тим Кэйхилл, Мексикийн Рафаэль Маркес, Португалын Криштиану Роналду нар зүтгэнэ. Ийм амжилтыг өмнө нь Уве Сийлер, Пеле, Мирослав Клозе нар үзүүлсэн юм.

дасгалжуулагч л тоглогч болон дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга болсон түүхтэй. Өдгөө Францын шигшээг дасгалжуулж буй Дидье Дешам бол 1998 онд багаа дэлхийн аварга болоход багийн ахлагчаар тоглож байв. Марио Загальо, Фрэнц Беккенбауэр нар ийм амжилтын эзэн болсон.