Өнөөдөр болох гурван тоглолтын талаарх товч мэдээлэл

1121




А хэсгийн тоглолт

Египет – Уругвай

Цаг: 20:00

Шууд дамжуулалт: MNB


Уругвай

Дэлхийн хошой аварга Уругвайчууд 1970 оноос хойш нээлтийн тоглолтод хожиж чадаагүй. Сүүлийн 48 жилийн хугацаанд тэд гурван удаа тэнцэж, гурван удаа хожигджээ.

Египет

Египет улс 36 жилийн дараа ДАШТ-д эргэн ирж буй. Тэдний урд шугамд Английн премьер лигийн мэргэн бууч Мохамед Сала бий.

Гарааны таамаг (FIFA.com)

Египет: Мохамед эль Шенави, Али Габр, Ахмед Хегази, Ахмед Фати, Мохамед Абдел Шафи, Тарек Хамед, Мохамед эль Нени, Махмоуд Трезегет, Абдулла Сайд, Рамадан Соби, Марван Мосен

Уругвай: Фернандо Муслера, Гуллермо Варела, Хосе Мариа Гименес, Диего Годин, Мартин Касерас, Нахитан Нандес, Матиас Весино, Родриго Бентанкур, Жиоржиан де Арраскаета, Эдинсон Кавани, Луис Суарес


Б хэсгийн тоглолт

Морокко – Иран

Цаг: 23:00

Шууд дамжуулалт: NTV


Морокко

Атласын арслангууд 18 тоглолт дараалан ялагдаж үзээгүй явна. Тэд энэ хугацаанд Серб, Нигери, БНСУ, Египет зэрэг ДАШТ-д оролцогч багуудтай хүч үзсэн. Тэдний урд Бельги (19), Испани (20) бичигддэг.

Иран

Ираны шигшээд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болох Персийн Погба хочит Саид Эззатоллахи олон улсын хөлбөмбөгийн холбооны шийтгэлийн дагуу энэ тоглолтод оролцохгүй. Тэрбээр шүүгчтэй маргалдсан учир хоёр тоглолтод оролцохгүй болсон юм. ДАШТ-ий урьдчилсан шатанд Сирийн эсрэг хийсэн нэг тоглолтод оролцоогүй тул энэ тоглолтыг өнжөөд түүний шийтгэл дуусна.

Гарааны таамаг: 

Иран: Али Бейранванд, Милад Мохаммади, Мортеза Поуралиганжи, Рузбе Чешми, Пежман Монтазери, Масоуд Шожаеи, Эхсан Хажи Сафи, Омид Эбрахими,Вахид Амири, Сардар Азмоун, Алиреза Жаханбахш

Морокко: Монир эль Кажоуи, Хамза Мендил, Ромаин Сайсс, Меди Бенатиа, Ашраф Хакими, Хаким Зийех, Мбарк Боуссоуфа, Юнес Беланда, Карим эль Ахмади, Ноуреддин Амрабат, Халид Боутайб



Б хэсгийн тоглолт

Португал – Испани

Цаг: 2:00 (6 сарын 16-ны шөнө)

Шууд дамжуулалт: NTV


Испани

Испаничууд ДАШТ-д улаан хуудас авч, тоглолтыг 10-уулаа төгсгөсөн түүх ховор. Ердөө ганцхан удаа буюу 1994 оны ДАШТ-д БНСУ-ын эсрэг Мигель Анхел Надаль хөөгдөж байв. Энэ хүн бол нэрт теннисчин Рафаэль Надалийн авга ах билээ.

Португал

Энэ хоёр баг нийт 35 удаа тулахад Испани 16 хожиж, Португал 6-д нь илүүрхсэн.

Гарааны таамаг:

Португал: Руи Патрикио, Рафаэль Гуеррейро, Хосе Фонте, Пепе, Седрик, Хоао Марио, Хоао Моутино, Уильям, Бернардо Сильва, Криштиану Роналду, Гонсало Гуедес

Испани: Дэвид Де Хеа, Жорди Алба, Серхио Рамос, Жерард Пике, Начо, Серхио Бускетс, Тиаго Алкантара, Андрес Иньеста, Иско, Дэвид Сильва, Диего Кошта