Л.Мессиг хүн гэдгийг баталсан Исландын хаалгач Ханнес Халлдорссон

1032

Аргентин болон Исландын шигшээ багийн тоглолтод Л.Мессигийн торгуулийн цохилтыг амжилттай хааж, улсынхаа баатраар тодорсон хаалгач Ханнес Халлдорссон кино найруулагч мэргэжилтэй. Одоогоор Данийн “Рэндэрс” клубт данстай ч чөлөөт цагаараа найруулагчийнхаа ажлыг орхиогүй юм.

Европын дууны хамгийн том тэмцээн “Eurovision”-д тэр анх оролцож, олонд танил болсон юм. Тэрбээр 2012 онд Исланд улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцсон бөгөөд “Never Forget” дууны клипээр өрсөлдөж байв. Исландын дуучин Грета Салом, Жонси нарын хамтын бүтээл энэ дуу эцсийн шатны 26-д багтаж, улмаар 20 дугаар байр эзэлсэн билээ.



Тэрбээр хөлбөмбөгтөө анхаарал хандуулах үүднээс найруулагчийн ажлаа орхисон. Гэхдээ Исландын “Sagafilm” кино компани түүнийг их спортоо орхиж ажилдаа эргэж орохыг хүсвэл хэзээд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Сонирхуулахад, Исландын хөлбөмбөгийн холбоо болон “Coca-Cola” компанитай хамтарсан видер дүрсийг Ханнес Халлдорссон найруулсан юм.