Мэдэхэд илүүдэхгүй: Торгуулийн цохилттой холбоотой баримтууд

960

Энэ удаагийн ДАШТ уламжлал болсон зарим зүйлээс зөрж буй. VAR буюу видео шүүгчийн тусламжтайгаар тэмцээнийг явуулж байгаа тул урьд өмнөхөөсөө илүү олон торгуулийн цохилт харж байгаа билээ. Тэгвэл торгуулийн цохилттой холбоотой хэдэн баримт хүргэе.

  • Эхний тойргийн болон өчигдөр болсон Орос – Египетийн тоглолт зэргийг оруулаад 17 тоглолтод хэдийнэ 10 торгуулийн цохилт заажээ.
  • Франц – 1998 оны ДАШТ-д 18 торгуулийн цохилтыг шүүгч нар заасан нь дээд амжилт. Мөн Итали 1990, Япон/Солонгос 2002 онд ч шүүгч нар ийм олон пеналт өгсөн удаатай. Харин Орос – 2018 энэ маягаар үргэлжилвэл дээрх рекорд даруй 38-д хүрэх тооцоог мэргэжилтнүүд гаргасан юм.
  • Орос 2018 – ын 10 торгуулийн цохилтын 8-ыг нь оруулсан бол Перугийн Кристиан Куева, Аргентиний Леонел Месси нар цохилтоо алдсан. ДАШТ-ий түүхэнд 45 удаа торгуулийн цохилт алдсан байдаг. Тэднийг 27-г нь хаалгач хааж чадсан бол 18-ыг нь довтлогч тэнгэр лүү нисгэсэн аж.
  • Криштиану Роналду хоёр ДАШТ-д пеналтигаас гоолдсон 11 тоглогчийн нэг. Испани – Португалын тоглолтод гурван гоол оруулахдаа нэгийг нь торгуулийн цохилтоос гүйцэтгэсэн португал эр 2006 онд Ираны эсрэг мөн ингэж гоол оруулсан удаатай.
  • Нидерландын Роб Ренсенбринк 1978 онд Шотландын эсрэг торгуулийн цохилтоос гоол оруулсан нь тус тэмцээний 1000 дахь гоолоор бүртгэгджээ.
  • 5 ДАШТ-д торгуулийн цохилт гүйцэтгэсэн тоглогчид алдаагүй байна. Энэ дундаа АНУ 1994 онцгой. Тэр жил 15 пеналт зааж, бүгд гоол болжээ.
  • Хаалгач Ян Томасзевски, Брэд Фридел, Икер Касильас нар ДАШТ-д хоёр торгуулийн цохилт хаасан юм. Исландын Ханнес Халлдорссон Л.Мессигийн цохилтыг хаасан билээ.
  • ДАШТ-ий түүхэнд 228 торгууль зааж, 183 нь гоол болсон бол 27-г нь хамгаалж, 18-ыг нь алдсан.