Мохамед Сала шигшээ багаа орхихгүй

1232

Египетийн хөлбөмбөгийн холбооны олон нийттэй харилцах албаны дарга Осама Исмаил лидер тоглогч Мохамед Салатай холбоотой цуурхал гарсаныг үгүйсгэжээ. CNN телевизийн мэдээлснээр М.Салаг улс төрийн асуудлаас болж, гэртээ харих болсон төдийгүй цаашид Египетийн шигшээ багт тоглохгүй гэсэн нь цуурхал гэж Исмаил мэдэгдэв.

Тэрбээр RT цахим хуудсанд утсаар өгсөн ярилцлагадаа “Мохамед Сала урьдын адил бэлтгэлээ хийгээд явж байгаа. Тэр бүх тоглолтод оролцоно. Гомдол гаргасан ямар нэг үйлдэл хийгээгүй” гэж ярьжээ.

Өнгөрсөн ням гаригт CNN телевизээр Салаг Чечений тэргүүн Рамзан Кадировын улс төрийн үйл ажиллагаанд дэмжих зорилгоор ашигласанд бухимдсан довтлогч эр шигшээ багаа орхихоор болсон гэж зарласан. ОХУ-д очсон Египетийн шигшээ баг Чеченьд байрласан бөгөөд өнгөрсөн баасан гаригт тус хотын тэргүүн Рамзан Кадиров “Ахмат Грозни” хөлбөмбөгийн багийнхаа өмсгөлийг дурсгал болгож, тус хотын хүндэт иргэн болж буйг зарласан юм.


Тэгвэл Сала Чечений удирдагчтай хамт зураг авхуулсандаа таатай байгаагүй. Үүнээс шалтгаалан энэхүү уулзалтыг зохион байгуулсан Египетийн хөлбөмбөгийн холбоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, нутаг буцахаар болсон гэх утга агуулга бүхий мэдээ цацагдсан юм.