Шүдний эмч ажлаа өгөв

1080

Исландын шигшээ багийн дасгалжуулагч, шүдний эмч мэргэжилтэй Хеймир Халлгримссон шигшээ багаа орхихоор шийджээ. Тэрбээр улсынхаа шигшээд долоо дахь жилээ ажиллаж, анхны Евро, ДАШТ-д оролцуулсан билээ.

Өдгөө 51 настай, хос мэргэжилтэн эр 2011 оноос Исландын шигшээ багт Швед дасгалжуулагч Ларс Лагербакын туслахаар ажиллаж эхэлсэн бол 2013 оноос ерөнхий менежер болж, тушаал дэвшсэн юм. Түүний удирдсан баг Аргентинаас оноо салгасан ч Нигери болон Хорватын багт дийлдсэнээр нэг оноотой хэсгийн шатанд мултарсан. Үүнд эмзэглэж, Х.Халлгримссон ажлаа өгөхөөр шийдсэн бололтой.

Ямартай ч Исландын хөлбөмбөгийн холбоо Х.Халлгримссоныг түүний хүсэлтээр халж, шинэ дасгалжуулагч хайх болсноо зарлав.