Лэброн Жэймс NBA 2k19 тоглоомын хамгийн өндөр чансаатай тоглогч

1277

“Лос Анжелес Лэйкерс” багийн лидер Лэброн Жэймс 20 дахь жилдээ гарч буй “NBA 2k19” тоглоомны тусгай загварын ковер болсон билээ.

Тэгвэл тус тоглоомыг зохион бүтээгчдийн зүгээс Лэброн Жэймсийн чансааг гаргахдаа 98 дээр тогтсон байна. Өдгөө 33 настай Лэброн энэ тоглоомны хамгийн өндөр чансаатай тоглогч болжээ.

Лэброн өнгөрсөн жилийн чансааг мөн тэргүүлсэн билээ. “NBA 2k18”-д түүний чансаа 97 байлаа. Харин өнгөрсөн улиралд 27.5 оноо дунджилсан нь 2010 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт байсан тул шинэ улиралд чансаа нь нэмэгдсэн бололтой.

Түүнчлэн өнгөрсөн улиралд өөрийгөө тод харуулсан шинэ тоглогчид болох Жэйсон Татум, Донован Мичелл нарын чансаа ч гарчээ. Тэд ижилхэн 87 болсон юм. Харин шилдэг шинэ тоглогчийн шагнал хүртсэн Бэн Симмонсын чансаа хэд байх нь одоогоор дэлгэгдээгүй байна.