Укрианы тамирчин шигшээ багийнхаа хувцасыг шүүмжлээд тэмцээнд оролцох эрхээ хасуулав

1133

Украины дундын зайн гүйгч Антон Грабовски зургаан сар шигшээ багаасаа хөөгдлөө. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа шигшээ багийнхаа шинэ хувцас, өмсгөлийн талаар санал сэтгэгдлээ илэрхийлсний төлөө ийнхүү шийтгүүлсэн байна. Түүний шийтгэл өнгөрсөн долдугаар сарын 22-ноос эхэлсэн юм.

Украины шигшээ баг “Nike” байгуулсан гэрээ нь дуусах үед Японы “ASICS” компанитай шинэ гэрээ байгуулсан. Гэхдээ Японы компанийн бүтээсэн хувцас А.Грабовскид таалагдаагүй аж. Харин Украины хөнгөн атлетикийн холбооноос “ASICS”-тай байгуулсан гэрээг цуцлах хэмжээний эрсдэл гарч магадгүй гэж үзсэн тул А.Грабовскид ийм шийтгэл оногдуулжээ.

Укриан эр ч албан ёсоор зургаан сар шигшээгээс хөөгдсөн гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр эхний удаад Укрианы өмсгөлтэй зурагаа өөрийн цахим хуудсанд тавьж, “Украинд буцаж ирээч Nike” гэж бичсэн бол дараагийн зураг дээрээ “ASICS”-ыг хамаатуулсан нь алдаа болсон бололтой.