Эмэгтэй чансаа: Алина Вуч дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

1118

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Румыний Алина Вуч долдугаар сарын чансаа олгох Хятадын нээлттэй тэмцээнд алтан медаль хүртсэн тул эмэгтэйчүүдийн 50 кг-д дэлхийн чансааг тэргүүлэх боллоо.

А.Вуч Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Клиппан эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнээс хүрэл, түүнчлэн Хятадын нээлттэй тэмцээний финалд нутгийн тамирчин Зу Жианыг 1:0-ээр буулган авсан юм.

Харин бусад жингийн №1-үүд өөрчлөгдсөнгүй. Тодруулбал, 53 кг-д АНУ-ын Сара Хилдебрандт, 55 кг-д Туркийн Бедиха Гюн, 57 кг-д ОХУ-ын Ирина Ологонова, 59 кг-д Туркийн Элиф Йесилирмак, 62 кг-д АНУ-ын Кайла Миракл, 65 кг-д Финландын Петра Ольи, 68 кг-д Латвийн Лаура Скужина, 72 кг-д Шведийн Женни Франссон, 76 кг-д АНУ-ын Аделин Грэй нар тэргүүлж буй.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧАНСАА

50 кг:

  1. Алина Вуч (Румын) 51 оноо
  2. Мария Стадник (Азербайжан) 43
  3. Чун Лей (БНХАУ) 29
  4. Актенге Кеүнимжаева (Узбекистан) 26
  5. Анжелика Ветошкина (ОХУ) 24

53 кг:

  1. Сара Хилдебрандт (АНУ) 38 оноо
  2. Юү Мияахара (Япон) 34
  3. Айсюн Эрге (Турк) 33
  4. Э.Сумъяа (Монгол) 31
  5. Мерседес Денес (Унгар) 30

55 кг:

  1. Бедиха Гюн (Турк) 33 оноо
  2. Хю Мин Ох (БНСУ) 27
  3. Ирина Курачкина (Беларусь) 23
  4. Рамона Галамбос (Унгар) 22
  5. Назгул Нурахан (Казахстан) 21

57 кг:

  1. Ирина Ологонова (ОХУ) 41 оноо
  2. Лаура Мертенс (Герман) 31
  3. Хингру Пей (БНХАУ) 30
  4. А.Батцэцэг (Монгол) 27
  5. Тетьяна Кит (Украин) 27

59 кг:

  1. Элиф Йесилермак (Турк) 33 оноо
  2. Б.Шоовдор (Монгол) 29
  3. Юзүрү Күмано (Япон) 28
  4. Светлана Липатова (ОХУ) 25
  5. Нингнинг Рон (БНХАУ) 22

62 кг:

  1. Кайла Миракл (АНУ) 35 оноо
  2. П.Орхон (Монгол) 33
  3. Юлия Тач Остапчук (Украин) 28
  4. Лусье Манцке (Герман) 28
  5. Тайбе Мустафа Юсэйн (Болгар) 23

65 кг:

  1. Петра Олье (Финланд) 41 оноо
  2. Хенна Йоханссон (Швед) 33
  3. Форрест Молинари (АНУ) 26
  4. Мария Кузнецова (ОХУ) 25
  5. Мива Морикава (Япон) 23

68 кг:

  1. Лаура Скужина (Латви) 31 оноо
  2. Альа Черкасова (Украин) 30
  3. Ш.Түмэнцэцэг (Монгол) 30
  4. Анастасья Братчикова (ОХУ) 25
  5. Меерим Зуманазарова (Кыргызстан) 23

72 кг:

  1. Женни Франссон (Швед) 36 оноо
  2. Александра Анжел (Румын) 26
  3. Татиана Морозова (ОХУ) 24
  4. Масако Фүрүичи (Япон) 23
  5. Юү Хан (БНХАУ) 18

76 кг: 

  1. Адилен Грай (АНУ) 40 оноо
  2. Ясемин Адар (Турк) 38
  3. Эпп Майе (Эстони) 30
  4. Элмира Сиздюкова (Казахстан) 28
  5. И Жү Вон (БНСУ) 25