Бичлэг: Узбекистаны холимог тулаанч залуу амиа алджээ

3043

Узбекистаны холимог тулааны аварга, 25 настай Жамшид Кенжаев харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Энэ сарын 8-нд Жамшид Кенжаев хэсэг нөхдүүдийн хамт Узбекистаны нийслэл Ташкент хотын Юнусабадский дүүрэгт орших ” Aurum 898″ бааранд зэвсэгтэй орохыг оролдсон аж. Ингээд баарны хамгаалагч нартай маргаан үүсч, улмаар зодоон болжээ. Жамшид Кенжаев хутгалуулж хүнд шархадсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хожимдсон юм.

Орон нутгийн цагдаагийнхан хэрэг гарсны маргааш нь сэжигтэнг баривчилсан бөгөөд одоо эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм.

Жамшид Канжаев Узбекистаны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байв. Тэрбээр 61 кг-д зодоглож, Азийн наадамд барилдаж байсан билээ.



Тухайн үед баарны гадаа ямар үйл явдал болсон бичлэгийг цахимд оруулсан байна.