Иран улс анх удаа эмэгтэй шүүгчтэй болжээ

2286

Чөлөөт бөхийн орон гэгддэг Иранд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал шат дараалалтай урагшилж буй. Хөлбөмбөгийн цэнгэлдэхэд эмэгтэй хүн орохыг хориглосон хуулийн заалтыг хүчингүй болгосноор өнгөрсөн ДАШТ-ий үеэр иран бүсгүйчүүд нутагтаа хөлбөмбөгийн тоглолтыг цэнгэлдэхэд үзсэн билээ.

Тэгвэл иран бүсгүйчүүд бас чөлөөт бөхийн мэргэжлийн шүүгч болсон юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Сомаей Бахтиари, Лейла Бани, Марьям Эрмабади болон Фатемех Кадходазадех нарыг олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгчийн болзол биелүүлсэн болохыг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан.

Ингэснээр дээрх бүсгүйчүүд арваннэгдүгээр сарын 16-нд Японы Фүжимид болох сурагчдын Ази тивийн АШТ-ийг шүүхээр болсон аж.