Фернандо Алонсо энэ улирлыг дуусгаад авто спортыг орхино

790

“Формула 1” уралдааны “МакЛарен” баг энэ улирлын дараа тус багийн нисгэгч Фернандо Алонсог их спортоо орхих болсныг албан ёсоор зарлав.

Испанид төрсөн Ф.Алонсо “Формула 1”-ийн аваргаар хоёр удаа тодорч, дэд аваргаар гурван удаа нэрлэгдсэн амжилтаар энэ спортоо орхиж байна. Түүнчлэн 17 жил уралдахдаа 32 гранприд өнгөлж, 97 удаа шагналт байрт оржээ.

Өдгөө 37 настай нисгэгч сүүлийн таван жил нэг ч гараанд түрүүлээгүй. Хамгийн сүүлд 2013 оны улиралд хоёр гараанд түрүүлж, есөн удаа шагналын тавцанд гарснаар нийлбэр дүнгээр дэд аварга болсон удаатай. Харин 2014 оноос хойш шагналын тавцанд нэг ч гараагүй.