18 тоглогчийг 10 ямаагаар солив

2317

Туркийн лигт үнэхээр ийм хачирхалтай гэмээр наймаа явагдсан байна. Тус улсын “Гюлспор” хөлбөмбөгийн баг 18 залуу тоглогчоо явуулж, тэдний оронд 10 ямаа худалдаж авсан аж.

Тус клубийн ерөнхийлөгч Кенан Буилблибигийн ярьснаар бол ямаа худалдаж авч, клубийн санхүүгийн хямралаас гарах нэг арга байсан гэдгээ ярьжээ. Засгийн газар болон ивээн тэтгэгчдийн зүгээс хангалттай төсөв баталж өгөхгүй байгаагаас санхүүгийн хямралд орохыг хүсээгүй клубийн зүгээс ийм алхам хийхэд хүрсэн бололтой.

Туркийн хөлбөмбөгийн баг 18 залуу тоглогчоо ойролцоор 15 мянган турк лирээр (ойролцоогоор 2600 ам.доллар) зарсан бөгөөд клубын зардлыг нөхөх зорилгоор сар бүр сүүний борлуулалтаас 5000 орчим лирийн (863 ам доллар) ашиг олно гэж найдаж байгаа аж. Түүнчлэн Кенан ойролцоогоор зургаан жилийн дараа уг 10 ямаа 140 болж үржих төлөвлөгөө гаргасан гэнэ.

Туркийн Испарта хотын “Гюлспор” хөлбөмбөгийн клуб 1954 онд байгуулагдсан. Тус улсын ууган клубийн нэг аж.