О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар шигшээд шалгарсангүй

2118

Эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн төрөлд цэц сорьсон О.Гүндэгмаа 578 оноогоор 11 дүгээр байр, Ц.Мөнхзул 570 оноогоор 23 дугаар байр тус тус эзэллээ.

Энэ төрөлд Энэтхэгийн тамирчин, 16 настай Ману Бакер 593 оноогоор урьдчилсан шатанд тэргүүлж, тус тэмцээний рекорд тогтоосон. Түүний арас Тайланд, БНСУ-ын тус бүр хоёр, БНХАУ, Тайланд, Энэтхэгийн тамирчид шигшээ наймд шалгарсан аж.

Гэвч шигшээ буудлагад Ману Бакер 16 оноо авснаар зургадугаар байр эзэлсэн. Харин өөр нэг Энэтхэгийн буудагч болох Рахи Сарнобат, Тайландын мэргэн бууч Напхасван Янгпайбун нар финалд 34 оноогоор тэнцэж, нэмэлт буудлагаар энэтхэг бүсгүй алтан медаль хүртлээ.