ДБНХ-ноос Залуучуудын олимпод барилдах бөхчүүдийг албан ёсоор зарлав

1679

Ирэх аравдугаар сард залуучуудын зуны гуравдугаар олимп Аргентинийн нийслэл Буэнос-Айрес хотод нээлтээ хийнэ. Уг олимпийн чөлөөт, сонгомол бөхийн барилдаан аравдугаар сарын 12-14-нд болох юм.

Энэ удаагийн олимпод таван тивийн 50 орны бөхчүүд өрсөлдөхөөр болжээ. Сонирхуулахад, дөрвөн жилийн өмнө зохиогдсон зуны хоёрдугаар олимпоос өнөөгийн чөлөөт бөхийн одод болох Норвегийн Грэйс Бульен,  Японы Маюү Мүкайда, Юүки Такахаши зэрэг тамирчид алтан медаль хүртэж байлаа.

Хамгийн анх Сингапурт болсон зуны анхдугаар залуучуудын олимпод 32 улсын бөхчүүд өрсөлдсөн бол энэ тоо өнөө жил 50 болж өссөн юм.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 43 кг-д Батбаатарын Энхзул, эмэгтэйчүүдийн 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөнө.

 “Буэнос-Айрес 2018”-д оролцох бөхчүүдийн жагсаалтыг эндээс харна уу.