Н.Золбоо, Т.Түвшинтулга, Б.Бямбадорж нар аваргын төлөө шалгарч үлдлээ

2049

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсаны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 5-8-нд ОХУ-ын Саха хотын “Триумф” ордонд эхэллээ. Алдарт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж буй энэ жилийн тэмцээний шагналын сан 180 мянган доллар юм.  Шагналын сан өндөр байгаа тул энэ жил олимп, дэлхийн медальт олон аваргууд Сахад ирсэн билээ.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д 28 бөх зодоглосон бөгөөд манай улсаас барилдсан Т.Түвшинтулга ОХУ-ын бөх Айсен Потаповыг ялж, алтан медалийн төлөө Ахмеднаби Гвразатиловтой хүч сорихоор боллоо. Тэд маргааш аваргын төлөө барилдана.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д олимпийн аварга Сослан Рамонов (65 кг-д аваргалсан), Риогийн олимпод Г.Мандахнаранг ялж, хүрэл медаль хүртсэн Узбекистаны Ихтиёр Наврузов тэргүүтэй олон шилдгүүд барилдсан ч Буриадын Евгений Жербаев, Монголын Б.Бат-Эрдэнэ нар аваргын төлөө өрсөлдөхөөр тунаж үлджээ.

Б.Бямбадорж хагас шигшээд Узбекийн И.Наврузовыг 11:10-аар ялж, финалд гарч ирсэн юм.

Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд буюу 125 кг-д олимпийн хошой медальт Ираны Комейл Гасеми, Монголын Нацагсүрэнгийн Золбоо нар аваргын алтан медалийн төлөө барилдах аж. К.Гасеми замдаа таарсан өрсөлдөгч бүрээ дутуу гаргаж байлаа. Хагас шигшээд тэр Риогийн олимпийн медальт Ибрахим Сайдовыг 11:0-ээр илүүрхсэн юм.