Жүдо ДАШТ 2018: Хоёр Солонгосын холимог баг нэгдэнэ

3969

Хэдхэн хоногийн дараа жүдо бөхийн ДАШТ Азербайжаны Баку хотод нээлтээ хийнэ. Тэгвэл БНСУ-ын Жүдо бөхийн холбооноос тус тэмцээнд оролцох холимог багт Хойд болон Өмнөд Солонгосын жүдочид нэгдэж оролцохоор болсныг дуулгав. ДАШТ-ий сүүлийн өдөр буюу энэ сарын 27-нд болох холимог багийн тэмцээн болно.

Өнгөрсөн сард болсон Азийн Наадмын үеэр хоёр Солонгосын нэгдмэл баг гурван төрөлд хамт оролцсон билээ. Тодруулбал, хоёр төрлийн завины уралдаан, эмэгтэй сагсан бөмбөгийн багийг хоёр Солонгосын тамирчдаас сонгосон.

Улмаар драгон завины эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд алт, сагсан бөмбөгөөр мөнгөн медаль хүртсэн бол каноэ завины төрөлд хүрэл медалийн болзол хангасан аж.

“Пёнчан 2018” өвлийн олимпод нэг далбааны дор жагссан тэд эмэгтэйчүүдийн хоккейн багаа нэгтгэсэн удаатай. Тэгвэл Токио 2020 зуны олимпод нэгдэж оролцох сонирхол тэдэнд бий.