Баку 2018: Б.Хорлоодой эхний даваанд яллаа

2170

Жүдо бөхийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-д манай улсын гурван жүдоч хүч сорино.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Бишрэлтийн Хорлоодой эхний шатанд хийлээд Узбекистаны бөх Гүлноза Жияеватай учраа таарч, вазари үнэлгээ аваад улмаар даралтаар цэвэр яллаа.

Манай жүдочийг одоо олимпийн хүрэл медальт, Бельгийн Чарлин Ван Сник хүлээж байна. Түүнтэй манай жүдоч өмнө нь таарч байгаагүй юм.

Энэ жинд барилдсан Г.Ганцэцэг эхний учраа болох Австралийн Тинка Ийстонд ялагдаад, тэмцээнээ өндөрлөжээ.

Б.Хорлоодойгийн өмнөх амжилтууд

Тэмцээн
А
М
Х
Мастерс/Их Дуулга/Гранпри 0 0 1
Дэлхийн цом/Нээлттэй тэмцээн 0 3 0
Өсвөрийн тивийн АШТ 1 0 0
Өсвөрийн европын цом 0 0 1
УАШТ 0 3 1