Залуучуудын ДАШТ-ээс Монголын эмэгтэй баг хошой мөнгө, нэг хүрэлтэй

2050

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Словакийн Трнава хотод болж буй. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын барилдаан өчигдөр дуусч, багийн дүнгээ гаргажээ. Японы эмэгтэй баг найм дахь жилээ дараалан нийлбэр дүнгээр тэргүүлж, мөнгөн медалийг ОХУ-ын баг, хүрлийг БНХАУ-ын баг хүртлээ.

Япончууд эмэгтэйчүүдийн сүүлийн өдөр дөрвөн алтан медаль хүртэж, нийт зургаан түрүүгээр тэргүүлсэн юм. Ингэснээр япончууд сүүлийн таван ДАШТ-д дараалан багадаа дөрвөн алттай буцлаа.

Японы эмэгтэй шигшээ баг зургаан алтаас гадна нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, бүх 10 жингээс медаль зүүжээ.




Монголоос эмэгтэйчүүдийн 55 кг-д Баяраагийн Халиунаа мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр 65 кг-д Энхсайханы Дэлгэрмаа мөнгөн медалийн эзэн боллоо. Аваргын төлөө Японы Миюү Имаид 13:3-ээр цэвэр ялагдсан юм.

Харин эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Энхцэцэг АНУ-ын Алиша Сүе Хокыг 11:0-ээр оноогоор цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан.


Тав дахь өдрийн дүн:

Багийн дүн:

  • Алт – Япон (215 оноо)
  • Мөнгө – ОХУ (160)
  • Хүрэл – БНХАУ (127)
  • IV байр – Украин (73)
  • V байр – Монгол (67)

53 кг:

АЛТ – Юми Имаи (Япон) – Актенге Кеүнимзаева (Узбекистан), 10-0

ХҮРЭЛ – Б.Энхцэцэг (Монгол) – Алиша Сү Хок (АНУ), 11-0

ХҮРЭЛ – Мариа Тимерекова (ОХУ) – Алиша Чижович (Польш), 5-2

57 кг:

АЛТ – Андориаханако Сава (Япон) – Ши Жан (БНХАУ), цэвэр ялсан

ХҮРЭЛ – Сара Йоханна Линбёрг (Швед) – Виктория Ваулина (ОХУ), 3-0

ХҮРЭЛ – Манси Манси (Энэтхэг) – Анна Фай Тайлор (Канад), 2-1

62 кг: 

АЛТ – Атэна Кодама (Япон) – Набира Есенбаева (Узбекистан), гэмтсэн

ХҮРЭЛ – Аурора Чампагна (Итали) – Ирина Кузнецова (Казахстан), 6-1

ХҮРЭЛ – Дариа Бобрулко (ОХУ) – Шин Юан Сюн (БНХАУ), 9-1

65 кг:

АЛТ – Миюү Имаи (Япон) – Э.Дэлгэрмаа (Монгол), 13-3

ХҮРЭЛ – Ирина Колиаденко (Украин) – Асли Демир (Турк), цэвэр ялсан

ХҮРЭЛ – Албина Крипкова (ОХУ) – Вераника Эйсмант (Беларусь), 9-3

72 кг:

АЛТ – Коумба Селен Фанта Ларроку (Франц) – Евгенья Жакарченко (ОХУ), 6-0

ХҮРЭЛ – Фан Вен Шен (БНХАУ) – Камила Кулвича (Польш), 6-4

ХҮРЭЛ – Нарүха Мацүюки (Япон) – Анастасия Жимианкова (Беларусь), 3-1