Жүдо: Израилийн Тел-Авив хотод Гран При тэмцээн зохион байгуулна

1640

Абу Даби Их Дуулга тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбоо, Израилийн Спорт ба Урлаг хариуцсан сайд Мири Регев болон Израилийн жүдо бөхийн холбооны тэргүүн Моше Понтэ нар 2019 онд Гран При тэмцээн зохион байгуулах гэрээ байгуулав. Израильд энэ жил Европын АШТ-ийг амжилттай зохион байгуулсан нь жүдогийн холбооноос өндөр үнэлгээ авчээ.

Израилийн нийслэл Тел-Авив хотод 2019 (1 дүгээр сард), 2020 онд Гран При тэмцээн болохоор гэрээ хийсэн юм.

Абу Даби Их Дуулга тэмцээний ялагчид:

ЭРЭГТЭЙ:

60 кг: Амиран Папинашвили (Гүрж)

66 кг: Важа Маргвелашвили (Гүрж)

73 кг: Лаша Шавдатуашвили (Гүрж)

81 кг: Саги Мүки (Израиль)

90 кг: Михаил Иголников (ОХУ)

-100 кг: Петер Палтчик (Израиль)

+100 кг: Инал Тасоев (ОХУ)

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг (Монгол)

52 кг: Одетте Жуффрида (Итали)

57 кг: Нора Гьякова (Косово)

63 кг: Жюл Франссен (Нидерланд)

70 кг: Марга Пино (Франц)

-78 кг: Гуус Стинхуис (Нидерланд)

+78 кг: Марина Слуцкайа (Беларусь)