Даам: Б.Мишээл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

1025

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин өрсөлдөж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноо авсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигдэв. Б.Мишээл өмнө нь 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм.

Тэмцээний охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байранд шалгарсан байна. Хэрвээ хожсон бол хүрэл медаль хүртэх байлаа. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийнхүү манай улс 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 6-р байранд шалгарсан байна. Монголын баг тамирчдыг Олон улсын их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар удирдан оролцсон юм.

Junior boys (17-19 нас)
М.Шийравжамц (11 оноо, 9-р байр)
Ц.Төмөрбаатар (8 оноо, 25-р байр)
Б.Пүрэвжаргал (6 оноо, 29-р байр)
Б.Сэр-Од (6 оноо, 30-р байр)

Junior girls (17-19 нас)
Б.Сугаррагчаа (10 оноо, 13-р байр)
Б.Цэдэв (9 оноо, 14-р байр)

Cadet boys (14-16 нас)
М.Лувсандорж (11 оноо, 5-р байр)
С.Мөнх-Оргил (9 оноо, 19-р байр)
Б.Түвшин (9 оноо, 23-р байр)

Cadet girls (14-16 нас)
Б.Мишээл (14 оноо, 2-р байр)
Б.Анужин (10 оноо, 9-р байр)
Г.Дүүрэнбилэг (9 оноо, 13-р байр)

Mini cadet boys (11-13 нас)
А.Дашчирэв (10 оноо, 10-р байр)
Б.Баярманлай (9 оноо, 17-р байр)
Б.Энхрийлэн (9 оноо, 18-р байр)

Mini cadet girls (11-13 нас)
Н.Лхагвадолгор (12 оноо, 5-р байр)
Д.Даваадэжид (10 оноо, 9-р байр)
Н.Налжормаа (9 оноо, 18-р байр )

Hopes boys (8-10 нас)
Б.Баасанбар (10 оноо, 9-р байр)
Х.Өнөмөнх (10 оноо, 11-р байр)
Б.Лхагватогтох (9 оноо, 17-р байр)

Hopes girls (8-10 нас)
Б.Есүй (12 оноо, 4-р байр)
Ц.Мягмарсүрэн (10 оноо, 9-р байр)
М.Отгонтунгалаг (9 оноо, 16-р байр)

Эх сурвалж: Монголын даамын холбоо