Мастерс: Дария Билодид мэдүүлгээ буцаажээ

1465

Энэ долоо хоногт БНХАУ-ын Гуанжоу хотод болох Мастерс тэмцээний 48 кг-д Украины Дария Билодид оролцохоор мэдүүлгээ өгсөн ч буцаажээ.

Дария уг тэмцээнд оролцохоор төлөвлөсөн ч даваа гаригаас хойш түүний бие чилээрхсэн тул мэдүүлгээ буцаажээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард залуучуудын дэлхийн аварга болсноос хойш Японд бизнес, бэлтгэлээ хослуулж байгаа юм. 

Сонирхуулахад, жил бүр дэлхийн чансааг тэргүүлж дуусгасан жүдочдод мөнгөн урамшуулал өгдөг уламжлалтай. Энэ жилийн хувьд чансаагаар тэргүүлсэн бөх 50 мянган ам.долларын урамшуулал авах юм. Мастерс тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлж буй Японы Фүна Тонаки (ДЧ: 6986 оноо) барилдахгүй. Тиймээс М.Уранцэцэг (ДЧ: 6520), Украины Дария Билодид (ДЧ: 6485) нарын дунд түрүүлэх, цаашлаад дэлхийн чансааг тэргүүлэх гол өрсөлдөөн явагдана гэж үзэж байлаа.