UFC: Хабиб Нурмагомедовын ном зургаан хэлээр хэвлэгдэнэ

1105

UFC-гийн өнгийг тодорхойлж буй тулаанч Хабиб Нурмагомедовын амьдралынхаа талаар өгүүлсэн ном Орост худалдаанд гарчээ. #KHABIBTIME хэмээх нэртэй уг ном 300 хуудастай аж. 

Хабиб Нурмагомедов уг номоо зохиолч Заур Курбановтой хамтарч бичсэн юм. З.Курбанов ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Ирэх оны хоёрдугаар сард гэхэд номоо англи хэлээр орчуулж хүргэнэ. Үүнээс гадна араб, хятад, хинди, турк хэлээр орчуулахаар төлөвлөсөн. Ингээд зогсохгүй португал хэлээр бас номоо хэвлүүлэх бодолтой байгаа ч хамтрах хүнээ одоогоор олоогүй байна” гэж ярьсан юм. 

Хабиб болон Курбанов нар 300 хуудастай уг номыг сүүлийн хоёр жил бичсэн гэнэ. Хабиб шинэ номныхоо талаар өөрийн инстаграм хуудсандаа “Энэ номыг бичиж эхэлж байхдаа UFC-гийн аварга болоод тус холбооны хамгийн том тулаанд аваргаа хамгаална гэж төсөөлж байгаагүй” гэж бичсэн билээ.