Жүдо: Дария Билодид дэлхийн чансааг өнгөлж, М.Уранцэцэг удаалав

998

Жүдо бөхийн оны сүүлийн тэмцээн болох Мастерс өндөрлөсний дараа дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Энэ чансаагаар тэргүүлсэн бөхчүүд тухайн 50 мянган ам.долларын урамшуулал авдаг. Харамсалтай нь манай бөхчүүдээс тэргүүлэх хүн тодорсонгүй.


ЭМЭГТЭЙ
48 кг:

Дэлхийн хамгийн залуу аварга Дария Билодид
  1. Дария Билодид (Украин) – 6485 оноо
  2. М.Уранцэцэг (Монгол) – 6468
  3. Фүна Тонаки (Япон) – 5736
  4. Ирина Долгова (ОХУ) – 4795
  5. Ами Кондо (Япон) – 4700

…9. Г.Отгонцэцэг (Казахстан) – 3700
…44. Э.Гэрэлмаа (Монгол) – 879
…56. Г.Наранцэцэг (Монгол) – 512
…80. Б.Хорлоо (Монгол) – 279

Дария Билодид энэ онд оролцсон тэмцээн бүртээ түрүүлсэн нь чансааг тэргүүлэх боломж олголоо. Хэрвээ М.Уранцэцэг Мастерсаас медаль хүртсэн бол дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой байсан юм.


52 кг:

Дэлхийн хошой хүрэлтэй Амандин Бушар
  1. Амандин Бушар (Франц) – 6635 оноо
  2. Үта Абэ (Япон) – 5900
  3. Нацүми Цүнода (Япон) – 5544
  4. Наталья Кузиутина (ОХУ) – 5020
  5. Чарлин ван Сник (Бельги) – 4933

…32. Б.Хорлоодой (Монгол) – 1119 
…63. Л.Сосорбарам (Монгол) – 443
…70. Г.Ганцэцэг (Монгол) – 374
…72. М.Уранцэцэг (Монгол) – 360 

Энэ жил дэлхийн хошой хүрэлтэй болсон Амандин Бушар Японы залуу од Үта Абэгийн өмнө орлоо. Тэрбээр Мастерс тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, чансаагаа ахиулснаар жиндээ оны шилдэг жүдоч болов. 


57 кг:

Дэлхийн алт, мөнгөтэй Цүкаса Ёшида
  1. Цүкаса Ёшида (Япон) – 6930 оноо
  2. Нора Гяакова (Косово) – 6195
  3. Д.Сумъяа (Монгол) – 5694
  4. Некода Смайт-Дэвис (Их Британи) – 5130
  5. Жессика Климкэйт (Канад) – 4915

…29. Л.Энхрийлэн (Монгол) – 1420
…85. Ц.Хулан (Монгол) – 301

Энэ жил бэртлийн улмаас тийм ч олон тэмцээнд оролцоогүй ч дэлхийн аварга болоод зогсохгүй Мастерс тэмцээнд түрүүлсэн Японы Цүкаса Ёшидаг чансаагаар ялах тамирчин байсангүй. Косовогийн Нора Гяакова Мастерс тэмцээнд үзүүрлэснээр Д.Сумъяагийн урд орлоо.


63 кг:

Кларисс Агбегненуг чансаагаар гүйцэх эмэгтэй тамирчин байсангүй
  1. Кларисс Агбегнену (Франц) – 8526 оноо
  2. Тина Трстеняак (Словен) – 6065
  3. Нами Набэкура (Япон) – 5575
  4. Жюл Франссен (Нидерланд) – 4770
  5. Микү Таширо (Япон) – 4750

…11. Б.Мөнгөнчимэг (Монгол) – 3180
…22. Б.Ганхайч (Монгол) – 2005
…80. Ц.Цэрэннадмид (Монгол) – 277

Сүүлийн хоёр дэлхийн аваргад түрүүлж, Мастерс тэмцээнд өнгөлсөн Францын Кларисс Агбегненуг чансаагаар гүйцэх эмэгтэй жүдоч байсангүй.

70 кг:

Дэлхийн хошой аварга Чизүрү Араи
  1. Чизүрү Араи (Япон) – 6250 оноо
  2. Мари Еве Гаи (Франц) – 5364
  3. Санне Ван Дюк (Нидерланд) – 5041
  4. Саки Ниизое (Япон) – 4965
  5. Юри Алвер (Колумб) – 4620

…45. Ц.Наранжаргал (Монгол) – 792

Дэлхийн хошой аварга Чизүрү Араи Мастерс тэмцээнд оролцоогүй ч чансааг тэргүүлэх болзлоо хангав. 

-78 кг:

ДАШТ-ий мөнгөн медальт Гуус Стийнхуис
  1. Гуус Стийнхуис (Нидерланд) – 6248 оноо
  2. Руика Сато (Япон) – 5795
  3. Натали Поуэлл (Их Британи) – 5244
  4. Мами Үмеки (Япон) – 5110
  5. Шори Хамада (Япон) – 4902

…96. Ц.Наранжаргал – 130

Энэ жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Гуус Стийнхуис Абу Дабигийн Их Дуулгад түрүүлж, Парист үзүүрлэсэн амжилтаар нэг үеийн гурван япон жүдочийн урд бичигдлээ.

+78 кг:

  1. Идалис Ортис (Куба) – 6390 оноо
  2. Сара Асахина (Япон) – 6050
  3. Лариса Чериш (Босни ба Херцеговина) – 5905
  4. Акира Сонэ (Япон) – 5275
  5. Ким Мин Жён (БНСУ) – 4843

…38. Б.Мөнхтуяа (Монгол) – 813
…70. Э.Гандиймаа (Монгол) – 186