Бокс: Н.Төгсцогтын бүсийн төлөө тулалдах IBO холбооны талаар бүх мэдээлэл

1762

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт ирэх оны нэгдүгээр сарын 26-нд Доминиканы боксчин Клаудио Маррейротой тулалдах билээ. Тэгвэл  “International Boxing Organization” буюу IBO холбооны зүгээс энэ тулааны ялагч нь одоогоор эзэнгүй байгаа 57.2 кг жингийн аварга болно гэж зарласан юм.

Харин энэ тулаанд ялсан нь WBC холбооны аварга, АНУ-ын тулаанч Гари Расселтай хүч үзэхээр төлөвлөж байгаа юм.

IBO холбооны албан ёсны сайт дээр зарласан

Байгуулагдсан он: 1988

Төв: Флорида муж, Корал Габлс хот, АНУ

Ерөнхийлөгч: Эд Лэвин (1999 оноос өнөөг хүртэл)


1993 оноос хойш өнөөг хүртэл 57.2  кг жингийн аваргууд

Мексикийн алдарт боксчин Марко Антони Баррейра Их Британийн Насеем Хамедыг ялж аварга болж байв.
  • 1. Деррик Гайнер (АНУ) – 1993-11-30 – 1994 
  • 2. Радфорд Бийсли (АНУ) – 1997-9-26 – 1998
  • 3. Жуниор Жонс (АНУ) – 1999-04-10 – 1999
  • 4. Марко Антонио Баррейра (Мексик) – 2001-4-07 – 2002
  • 5. Насеем Хамед (Их Британи) – 2002-5-18 – 2002 он дуустал
  • 6. Майкл Броди (Их Британи) – 2003-6-21 – 2003
  • 7.  Вуяни Бунгу (Өмнөд Африк) – 2004-2-7 – 2005 – 6 -25
  • 8. Томас Машаба (Өмнөд Африк) – 2005-6-25 – 2008-3-7 (4 удаа хамгаалсан)
  • 9. Кристобал Крус (Мексик) – 2008-3-7 – 2008
  • 10. Фернандо Белтран (Мексик) – 2008-8-22 – 2009
  • 11. Жексон Асикү (Австрали) – 2009-11-6 – 2010-9-15
  • 12. Жонни Гонзалес (Мексик) – 2010-9-15 – 2011
  • 13. Дауд Йордан (Индонез) – 2012-5-5 – 2013-4-14 (1 удаа хамгаалсан)
  • 14. Симпив Ветейка (Өмнөд Африк) – 2013-4-14 – 2014
  • 15. Лусанда Команиси (Өмнөд Африк) – 2014-7-18 – 2016
  • 16. Клаудио Маррейро (Доминикан) – 2017-4-29 – 2017-9-15

57.2 кг жингийн бусад холбооны аваргууд

Н.Төгсцогт – К.Маррейрогийн ялагч нь WBC холбооны аварга Гари Расселтай хүч үзнэ.
  • Лео Санта Крус (Мексик) – WBA холбооны аварга
  • Гари Рассел (АНУ) – WBC холбооны аварга
  • Жош Варрингтон (Их Британи) – IBF холбооны аварга
  • Оскар Валдес (Мексик) – WBO холбооны аварга
  • ??? – IBO холбооны аварга 

IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн чансаа

  • 1. Карл Фрэмптон (Их Британи) – 26 ялж 1 ялагдсан
  • 2. Абнэр Марес (Мексик) – 31-3-1
  • 3. Лий Селби (Их Британи) – 26-2
  • 4. Жосеф Диас (АНУ) – 27-1
  • 5. Н.Төгсцогт (Монгол) – 10-0
  • …18. Клаудио Маррейро (Доминикан) – 23-2